Шүлхийгээр өвчилсөн 82 үхрийг устгажээ

img

Сүхбаатар аймгийн Онгон сумын 1, 3 дугаар багийн нутагт гарсан малын халдварт шүлхий өвчин гараад байгаа билээ. Үүссэн нөхцөл байдлын талаар өнөөдөр 14 цагт Онцгой байдлын ерөнхий газарт холбогдох мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хуралдлаа. Өнөөдрийн байдлаар Онгон сумын 1, 3 дугаар багийн 10 гаруй малчдын 86 үхэр өвчилнөөс 82-ыг энэ өвчинтэй тэмцэж хэрэгжүүлэх зааврын дагуу устгасан байна.

 

Халдварын голомтод шүлхий өвчинтэй тэмцэж хэрэгжүүлэх ажлыг заавар, журмын дагуу хэрэгжүүлж байгаа хэдий ч халдварын тархалт тэлэх хандлагатай байгаатай холбогдуулж, ялангуяа өвчлөл гарсан сум, багийн нутаг дэвсгэрт гарсан шүлхий өвчний халдварын тархалтыг зогсоох, халдварыг богино хугацаанд, бага зардлаар устгах зорилгоор гүйцэтгэх ажлыг эрчимжүүлж ажиллах шаардлагатай байгаа аж. Иймд, тус аймгийн Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт 2014 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж хорио цээрийн дэглэм тогтоожээ.

 

Уг өвчний тархалтыг хурдан хугацаанд зогсоох, өвчнийг хязгаарлах зорилгоор  Онгон, Наран, Дарьганга, Шилийн богд чиглэлд явах хүн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаахаар шийдвэрлэж дээрхи чиглэлд зорчихгүй байхыг ОБЕГ-аас  анхааруулж нийт иргэд, жолооч тээвэрчдэд уриалж байна.

 

Мөн малчдын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдааныг зохион байгуулах, уул овоо тахих /Шилийн богд, Алтан овоо/ арга хэмжээг цуцлах, Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах, Аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зэрэг бусад арга хэмжээг тодорхой бус хугацаагаар хойшлуулах, өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, халдварын голомт дахь хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар зогсоох,шүлхий өвчин гарсан бүс нутаг тэдгээртэй хил залгаа сум, аймгийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр болон зэрлэг амьтдын дунд хийх тандалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар ажиллаж эхэлжээ.

 5

Д.Цэцэг

     

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

малчин заяа:
монголын мал эмнэлэг үнэнхүү сүйрчээ. тэр баатар гэдэг махан толгойт чаддаг хүнд нь ажлаа өгөөч. үхаая энэ хүнээс салбараа салгаж авч дээш нь татаач. алтан хуягын увсын юу ч мэдэхгүй хүн шүү. малчид харамсаж байна.
2014-02-04
д нямдорж:
мал эмнэлгийн талаар ялангуйяа хувьчилагдсан эмнэлгүүдийн талаар доривтой арга хэмжээ авахгүй бол энэ байдал дээрдэхэд хэцүү болсон мал эмнэлэг бол зүгээр эд бараа биш үү дээ/ шууд хувьчилдаг/ тэр агуу шинжлэх ухаан шүү дээ одоо хөдөөд хэн дуртай нь эм зарж эмнэлэг байгуулдаг боллоо мал эмнэлэг мөхөл рүү яваа мэт йим болохоор энэ өвчин устахад хэцүү мал эмнэлэг хувьчлагддад л энэ устлаа гэж байсан өвчнүүд дахин сэргэсэн юм шүү үүний хариулт ,,,
2014-02-04
тэнгэрийн хүн:
монгол улсын мал эмнэлэг хаана явна аа. онцгой байдлын ег цагийн байдлаар арга хэмжээг хэрэгжүүлдэг. харин мал эмнэлэг оношлохоос устггах хүртэл бүх арга хэмжээг толгой дээрээ үүрч, үүргээ ч хүлээж, эрхээ ч эдлэх ёстой. өвчинтэй тэмцэх, сэргийлэх, устгах тактик гэж байдаг юм шүү. эсвэл обег мал эмнэлгийн бүх асуудлыг өөр дэээрээ аваад үүргээ хүлээж эрхээ эдэл. хүний аэил битгий хийж, гүйх *д гүйхгүй * саад бол. худлаа гэвэлдүрэм, журмаа сайн уншаад, мал эмнэлэгт ажлыг нь өг дөө.
2014-02-03