
Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо, Төрийн өмчийн хороо, МҮХАҮТ, МАОЭНХ, ГОУХАН /Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг/-ийн БНЭЗДХөтөлбөр /Бүс нутгийн эдийн засгийг дэмжих хөтөлбөр/ хамтран “ХӨГЖИЛД ХҮРГЭХ ТҮНШЛЭЛ” төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үндэсний форумыг зохион байгуулаад байна.
Хувийн хэвшлийн байгууллага, үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлон шийдвэрлэх, бизнесийн орчныг таатай болгоход төрийн байгууллага, хувийн хэвшлийн хооронд байнгын яриа хэлэлцэлийг өрнүүлэх, харилцан ойлголцлыг бий болгох байлаа.Форумд яамд, агентлаг, аймаг орон нутаг, нийслэлийн төрийн байгууллагууд, төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл бүхий 300 орчим төлөөлөгчид оролцож үндэсний болон орон нутгийн хэмжээнд бизнесийн орчныг сайжруулах, бодлого, шийдвэр гаргахад хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний саналыг тусгах байнгын механизмыг бүрдүүлэх бизнесийн орчныг сайжруулах болон хувийн хэвшлийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодорхойлох, түүнийг шийдвэрлэх арга зам, төр хувийн хэвшлийн хэлэлцэлийг бий болгоход тулгамдаж буй асуудлыг тодорхойлох зэрэг асуудлын хүрээнд оролцогч талууд байр сууриа илэрхийлэн хэлэлцлээ.
Форумыг зохион байгуулсанаар төр, хувийн хэвшлийн хоорондын харилцан ойлголцол, итгэлцэл нэмэгдэх, төрөөс бизнес эрхлэгчдэд үзүүлэх ажил үйлчилгээ сайжрах нөхцөл боломж дээшлэх, төр хувийн хэвшлийн үр дүнтэй, харилцан ашигтай, тогтвортой түншлэл, хэлэлцлийг бий болгоход түлхэц өгөхөд чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон гэж үзэж байгаа бөгөөд цаашид бизнес эрхлэх орчныг илүү таатай болгох, бизнес, үйлдвэрлэлийг хөгжүүлэх шаардлагатай дүрэм журам зохицуулалтын өөрчлөлтийг хийх, хувийн хэвшлийн хөгжилтэй холбоотой бодлого боловсруулах, төлөвлөх, шийдвэр гаргах үйл явцад бизнес эрхлэгчдийн оролцоо, үүрэг хариуцлага нэмэгдэх нөхцөл бололцоог бий болгохоор гарсан санал, санаачлагыг нэгтгэн зөвлөмж боловсруулан Засгийн газар болон хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлдөх хороонд хүргүүлэхээр боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ