Улаанбаатарт 18 хэм хүйтэн

img

  Баруун зүгийн нутгаар үүлшинэ. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч, явган шуурга шуурна. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 25-30 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын сав газраар 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 14-19 хэм хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 4-9 метр. 17-19 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 29 хэм хүйтэн байлаа. Харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралтөдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ