Тонхил сумын 90 жилийн ой тохионо
Цагаан сарын шинэдээр аймаг, сумдын нутгийн зөвлөлүүд нутгийн уугуул иргэдээ цуглуулан сар шинийн золголт хийдэг уламжлалтай. Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутгийн иргэдийн модон морь жилийн золголт энэ сарын найманд буюу шинийн есний үдээс өмнө Бөхийн өргөөнд болох юм байна. Энэ үеэр урлагийн тоглолт, 32 бөхийн барилдаан болж, лам хуврагууд нутгийн олондоо Хийморийн сан, Сутайн тахилгын сангийн уншлага уншиж, сан тавих аж. Мөн өндөр настай 50 ахмадад гарын бэлэг хүртээж, сайчуулдаа шагнал гардуулахын зэрэгцээ 9 азтан тодруулах аж. Энэ жил тус сумын 90 жилийн ой тохиож байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ