Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг шалгаруулна

img

Монголын Хөрөнгийн биржийн захирал Х.Алтайг ажлаас нь чөлөөлөөд сар орчмын нүүр үзэж буй. Энэ хооронд түүний ажлыг Төрийн өмчийн хороо/ТӨХ/-ны Төрийн удирдлагын газрын дарга Д.Болормаа түр орлон гүйцэтгэж байгаа билээ. Тэгвэл ТӨХ-оос Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулахаар болжээ.

:

Энэхүү сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдэд биржийн үндсэн үйл ажиллагааны чиглэлээр болон санхүү, эдийн засаг, бизнесийн удирлага, магистраас доошгүй зэрэгтэй, мэргэжлээрээ 8-аас доошгүй жил ажилласан, үүнээс 4-өөс доошгүй жил нь хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдэд эрх бүхий албан тушаал хашсан байх зэрэг шаардлагуудыг тавьжээ. Мөн Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн зорилтот түвшинг ханган биелүүлэх, үйл ажиллагааг нь цааш хөгжүүлэх хөтөлбөрөө боловсруулсан, түүнийгээ хамгаалан, биелүүлж чадаагүйн төлөө хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ бичгээр илэрхийлсэн байх, зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх, тодорхой албан тушаал эрхлэх буюу тодорхой үйл ажиллагаа явуулах эрхийг нь шүүхийн шийдвэрээр хассан эрүүгийн гэмт хэрэгт ял холбогдож шийтгүүлж байгаагүй байх, англи хэлний ярианы болон бичгийн гүнзгий мэдлэгтэй, компьютерийн өргөн хэрэглээний программ дээр чөлөөтэй ажилладаг байх шаардлагатай аж. Нэр дэвшигчдийн сонгон шалгаруулалтад орох материалыг 30 хоногийн хугацаанд буюу ирэх сарын 4-ний өдрийн 17.00 цаг хүртэл ТӨХ-ны байранд хүлээн авах юм байна.

:

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ха ха ха:
төх-ны д.болормаа гэж тас хар авгай, царай шигээ хар мөртэй, өөрөө хууль бусаар ажиллаж байж, юун хүн орлох
2014-02-05
hahahaha:
haha ta nar yag shalgaruulalt yavuulj haragdlaa yu
2014-02-04
kkku:
ingej urgeejigaad oorsdiinhoo hunee shalgaruulah gesen um bolov uu? batalgaa gariiin useg ch geh shig. enend neg bol oortoo het itgeltei, 10 jil bolon ih surguulidaa bainga onts sursan garuud bdagshdee, neg tiim gar esvel bodlogogui, dunkuuduu hun l apply hiih bh da.
2014-02-04
хххх:
арай хэтийдсэн байна, байж болох бүх шаардлагын цуглуулга юм уу?? ийм шаардлагыг хүлээн зөвшөөрөөд хүн орох уу? шоронд хийнэ шүү гэж айлгаж байгаа юм уу хаашаа юм? улс төрийн томилгоо хийхээр бол энэ шаардлагуудын наад захын шаардлагыг хангаагүй хүнийг томилдог л биз дээ?? дарамталчих юм байна л даа... төрийн дарангуйлалын нэг хэлбэр...
2014-02-04
hehehhe:
мөн монголын хөрөнгийн бирж төхк-ийн зорилтот түвшинг ханган биелүүлэх, үйл ажиллагааг нь цааш хөгжүүлэх хөтөлбөрөө боловсруулсан, түүнийгээ хамгаалан, биелүүлж чадаагүйн төлөө хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ бичгээр илэрхийлсэн байх........ энэ одоо юуу вээ?? хэзээнээс ийм хариуцлага хүлээхэд бэлэн гэсэн баталгаа авдаг болсон юм бэ?? тэгээд энэ хөтөлбөрийг хэд хоногийн дотор боловсруулах хугацаа өгч байгаа юм бэ?? тэгвэл хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд улс төрчид, төх оролцохгүй, садаа болохгүй, дэмжинэ гэсэн баталгаа өгөх юм уу??? гадагшаа зарлаж байгаа албан тушаал дээрээ үл бүтэх абсурд шаардлага тавьдаг болоо юуу???
2014-02-04
ядуууу:
бүх юмаараа ядуу амьтандаа энэ хар авгай
2014-02-04