Ц.Оюунгэрэл "11 11" төвд ажиллана
Шинэчлэлийн Засгийн газрын “11 11” төвд лхагва гариг бүрийн 11:00 цагаас Засгийн газрын гишүүд шууд ярилцлага хийж, иргэдийн асуултад хариулж байгаа. Энэ уулзалтад Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва болон Уул уурхайн сайд Д.Ганхуяг нар оролцож байсан бол энэ долоо хоногийн лхагва гаригт болох уулзалтад Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл оролцохоор боллоо. Маргааш 11:00 цагаас болох уулзалтад иргэд холбогдон санал хүсэлтээ хэлж, асуултаа асуух боломжтой юм.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ