“Mongolian Mining Corporation”-ийн зээлжих зэрэглэл буурчээ
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolian Mining Corporation”/MMC/-ын зээлжих зэрэглэлийг “Standard&Poors” агентлаг -B түвшингөөс +CCC болгож бууруулснаа мэдэгджээ. Энэхүү буурсан шалтгааныг компанийн хөрвөх чадварын байдлаас шалтгаалсан хэмээн “S&P” агентлагийн зээлийн аналист Xavier Jean хэлсэн байна.
“MМС” нь Өмнөговь аймгийн “Ухаа худаг”, “Баруун наран” гэсэн нүүрсний 2 ил уурхайгаас нүүрс олборлож, БНХАУ-д нийлүүлдэг нүүрсний 40 гаруй хувийг экспортолдог аж.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ