Их хар сүлдийг цагаалах тайлгын ёслол болов

img

“Бүх цэргийн их хар сүлд”-ийг цагаалах тайлга өчигдөр буюу Билгийн тооллын шинийн дөрвөний морь цагт Бүх цэргийн их хар сүлдний өргөөнд болжээ. Их Хар сүлд цагаалах тайлгын ёслолд Батлан хамгаалах яамныхан болон зэвсэгт хүчин, хилийн цэрэг, цагдаа, дотоодын цэргийн бие бүрэлдэхүүний төлөөлөгчид оролцжээ.

Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалагч цэрэг эрсийн оройн дээд шүтээн Бүх цэргийн Их хар сүлд болгон залж, жил бүр цагаалах тайлгыг зохион байгуулдаг  уламжлалтай юм.  Эрт цагаас үеийн үед дамжин ирсэн энэхүү уламжлал нь өдгөө Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн болон тив дэлхийд энхийг сахиулах эрхэм хүндтэй үүргийг гүйцэтгэж буй энхийг сахиулагчдынхаа үйл хэрэг, буян заяаг даатгадаг юм.

Энэхүү хүндэтгэлийн уламжлалт арга хэмжээ нь жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн 4-ний өдөр тохиодог юм.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bbbb:
har suldiig daisnii tsusaar tahidag gej sonsson bolhoos tsagaan ideegeer tsagadag gej medehguim baina. tsenguulehed tsergiin sureer bayasgadag baimaar yum. heden hujaa avaachij dahidag ch yumuu jaahan sur ogmoor bna
2014-02-04
tuvden:
алтан овоо шилийн богд ганга нуураа дахин хэзээ ч харахгүй болгох их нүгэлт үйлийг норовийн аланхуяг тэгшбаяр тэргүүтэй увсийнхан эхлүүлээд байна энэ нь францын арева компанид алтан овоог ураны лиценз нэрээр худалдаад энэ хавраас энэ ард түмний шүтээн болсон нутгийг маань хоёр дахь улаанбадрах болгох гэж байна халх монголчуудаа алтан овоогоо хамгаалах ариун тэмцэлд нэгдэцгээе
2014-02-04