“Халуун сэтгэл III” аянг зохион байгуулжээ

img

 

“Ротари Интернэйшнл” олон улсын байгууллага нь дэлхийн хvмvvсийн сайн сайхан, энх амгалангийн төлөө бизнесийн болон мэргэжлийн шилдгvvдийг эгнээндээ нэгтгэсэн хvмvvнлэгийн vйлчилгээг дэлхийн өнцөг буланд хvргэж ирсэн уламжлалтай. Тэгвэл тус байгууллагын  залуу үе болох Монголын Ротаракт клубынхан 2011 оноос эхлэн “Халуун сэтгэл” төслийг амжилттай хэрэгжүүлж ирсэн юм.

Өнгөрсөн гурван жилийн хугацаанд уг байгууллагынхан нийт 150 айл өрхөд удаан хугацааны хадгалалт даах чадвартай хүнсний бүтээгдэхүүнүүдийг бэлэглэж байсан. юм. Тэгвэл энэ удаа уламжлал ёсоороо сар шинийн өмнөхөн Монголын нийт есөн Ротаракт клуб хамтран “Халуун сэтгэл III” аянг зохион байгуулж, СХД, БЗД, Налайх дүүргийн  эмзэг бүлгийн нийт 120 айл өрх, ахмадууддаа хандивийн зүйлсээ тарааж буян үйлджээ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ