Монголыг Македонид сурталчилна

img

Монгол Улсаас Македони Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Дүгэржав тус улсын Ерөнхийлөгч Георги Иванов-д өнгөрсөн  сарын 31-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барилаа.   Энэ үеэр Элчин сайд Л.Дүгэржав Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Македони Улсын Ерөнхийлөгчид уламжилж Монгол, Македони Улсын харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө идэвхтэй ажиллахаа илэрхийлэв. Ирэх жилүүдэд  хоёр улсын хооронд өндөр хэмжээнд төлөөлөгчид харилцан солилцох, Македонид суралцах манай оюутнуудын тоог нэмэгдүүлэх юм байна. Мөн Македониас Монголд суралцах хүсэлтэй оюутнуудыг суралцуулах, хоёр орны эдийн засгийн харилцааг идэвхжүүлэх, Монголыг Македонид, Македонийг Монголд сурталчлах ажлын талаар болон  олон талт хамтын ажиллагааны асуудлаар санал солилцжээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ