Мальттай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохионо
Монгол Улсаас Бүгд Найрамдах Мальт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Одонбаатар Мальт Улсын Ерөнхийлөгч Жорж Абела-д бараалхаж, итгэмжлэх жуух бичгээ барилаа. БНМУ-ын Ерөнхийлөгч Жорж Абела Элчин сайд Ш. Одонбаатарыг Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Ш.Одонбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгч Жорж Абелад уламжилсны дараа хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар ярилцжээ. Энэ жил Монгол Улс, БНМУ-тай дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой тохиож байгаа. Монгол-Мальтын хооронд худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах ихээхэн боломж байгаа болохыг Элчин сайд тэмдэглээд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд шаардлагатай бүхий л зүйлийг хийнэ гэдгээ илэрхийлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ