УИХ-ын дарга “Залуу техникчдийн ордон”-г буцааж өгөхөө амлав

img

Нэгэн үе шинжлэх ухаанч залуусын оюуны их уурхай, мэдсэн сурснаа туршиж зохион бүтээх гол талбар болж байсан “Залуу техникчдын ордон”-г дахин сэргээн, зохион бүтээгчдийн нэгдсэн төв болгоё гэсэн уриалгыг 2012 онд Монголын Залуучуудын Холбооноос гаргаж байсан юм. Энэ хүрээнд залуучуудын амьдрал, нийгэм, соёл хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд хийж гүйцэтгэвэл зохих ажлын жагсаалтыг МУ-ын Засгийн Газрын тэргүүн Н.Алтанхуяг болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт хүргүүлж байсан аж.

ёөы

Дээрх жагсаалтын дунд “Залуу зохион бүтээгчдийн ордон”-г  сэргээж, үндсэн зориулалтаар нь эргүүлэн ашигладаг болгож өгөөч гэсэн санал байсан ч ямар нэгэн хариу өгөөгүй таг чиг байсан аж. Уг асуудлыг МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат  дахин сөхөж өөрийн твиттер хуудсандаа БШУ-ны сайд Л.Гантөмөрт хандан “Хүүхдүүд зохион бүтээх ордноо зориулалтаар нь ашигламаар байна” гэсэн жиргээг саяхан нисгэж байсан билээ.

бй

Тэгвэл цагаан сарын өмнөхөн УИХ-ын дарга З.Энхболд МҮОНТ-ийн “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Залуу техникчдийн ордон”-г хүүхэд, залуучууддаа буцааж өгнө гэдгээ амласан юм. Мөн тэрээр “Улс орныг инженерүүд нь авч явдаг гэдэгт би хатуу итгэлтэй байдаг. Яагаад гэвэл инженерийн боловсролдоо анхаарлаа хандуулсан улс хөгжиж байна. Өнөөдөр нийгэмд хэн үнэлэгдээд байна зохиолчид, бөхчүүд, дуучид их үнэлэгддэг, нөгөө инженерүүд хаана байна. Бид инженерүүдээ дээш нь гаргаж ирэхгүй бол улсын хөгжил явахгүй. Өөрийнхөө инженерүүдэд сайн цалин өгөхгүй бол өөр улс орны инженерийн хийсэн юмыг л худалдаж авна. Тиймээс “Залуу техникчдийн ордон” алга болсон одоо буцаах тухай асуудал яригдаж байгаа” гэсэн юм.

бй

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

сурагчын аав:
тэр сургуульд сурдаг түмний хүүхэд хаачих болж байна да ноён даргаа эхлээд орчныг нь бүрдүүлчихээд яримаар юм тэр хашаан дотор нь барьсан алтанхуягынхаа байшинг буулгачихаад дараа нь олон зүйлийг хийнэ бүтээнэ гэж ярьдаа???????????????????
2014-02-05
zaluus:
чадах уу? чадвал сайн байна. з.энхболдоо монголд барих нефтийн үйлдвэр юн болсон бэ? худлаа амлаад хошгоруулаад л...их олон юм ярих, амлах юм.. биелж байгаа юм хаана байнаааа....
2014-02-05
гагнаа:
хэ хэ чадах уу за тэгээд энд тэнд очоод нэвтрүүлэгт ороод баахан том том юм амлаад тэр нь биелэхгүй өөрийнхөө нэрийг гутаагаад явах юм даа зайлуул хаана байна нөгөө мэргэжлийн хяналтыг татан буулгана гэсэн хоосон хий иргэдийн,байгууллагын нэрээр шоу хийгээд хамаг амьтны нервээр тоглоод. чадахгүй мэдэхгүй байж жаахан эр хүн шиг дарга хүн шиг зангарагтай юм ярьж яваач тийм жудаг эрийн хуухь таньд байна уу гэж асууяа аа хариулахгүй байж болно гэвч хэлсэн бол барьж болдоггүй цаг хугацаа явж байгааг эрх биш анзаардаг махан толгой гэж найдья аа хэ хэ хэ
2014-02-05
зочин:
дажгүй хүн шүү бу*даа үлгэр дуурайл болж байна. аса циркийг аварга буцааж өгвөл зүгээр байна. дэлхийд монголын нэрийг гаргадаг ганц урлагийн байрыг маань худалдааны чиглэлээр түрээслэдгээ болимоор юм аа
2014-02-05
зочин:
миний хүүхэд насны минь хайртай ордон. ашгүй цаг ингэж бас эргэдэг юм байж.
2014-02-05
зтордон:
одоогийн захирал гантөмөр эргэн тойрны газрыг нь зараад атг шалгагдаад цагаадсан гэсэн
2014-02-04
зтордон:
одоогийн захирал гантөмөр эргэн тойрны газрыг нь зараад атг шалгагдаад цагаадсан гэсэн
2014-02-04
hunnu:
neg l ih duulj huurdsan humuus...tv-eer ni ter chigeeree teneg shownuud...iim bhaar chini uls oron yaj hugjih ve dee?!
2014-02-04
монгол:
инженерүүд авч явдаг гэдэг бол туйлын, туйлын үнэн. хятадын дарга нар дандаа инженерүүд байлаа
2014-02-04
zaluu:
mash zuv huuli busaar avsan gazriig zaluuchuudad ni butsaaj uguh heregtei
2014-02-04
газрын мафи:
одоо хөөрхийг буцааж өгөхөд болсон.авах юмаа аваад дууссан,хэрэггүй.зөв байна.
2014-02-04
хосдын баяр:
зөв шүү үүүүүүүү
2014-02-04
enhbold sain:
enh bold sain baina, huvichilsan yumnuudaa bugd iig ni buzzard og
2014-02-04
idehnee:
yostoi hudlaa *laa daa. ter baishing gazariig ni avah gej hudlaa bor shovuu nisgej bn. yag ter baishingiin hajuud mundag undur baishin barigdaad duuslaa. huuhduud deer yum unah vii gej aij l bailaa. nuguu uvchignuud baisan bat uul zogsooh ni baitugai zemlee ch ugui.ih mungu avsan yum baih daa
2014-02-04
yaag zov:
kkk bid yajaj sain duulaad 3310 shig utas hiij chadahgui shuu dee uls oroniig uher shig moorson duuchin bish holsoo goojuulsan boh bish injineeruud l hogjuulj avch yavdag yum yadaj nasaaraa duulsan duuchin n delhiin hemjeend garch chadahgui ichig ichig ganam style shig ch duulj chadahgui jujigchid n yadaj shavarztnegr shig sain togloj delhiin hemjeend garch chadahgui hudlaa uher shig moorood kkk
2014-02-04