Улаанбаатарт 19 хэм хүйтэн
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр цас орж, ихэнх нутгаар жиндүү хүйтэн байна. Нутгийн баруун хагаст үүлэрхэг,зүүн хагаст үүлшинэ. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Эг-үүр, Ерөө голын сав газраар 24-29 хэм, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.
Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 4-9 метр.18-20 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 28 хэм хүйтэн байлаа. Харьцангуй чийг 68 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ