1-р амаржих газрын өргөтгөлийг нийслэлийн өмчид бүртгэлээ
Нийслэлийн Засаг дарга “Хөрөнгө бүртгэх тухай” А/47 дугаар захирамж гаргасан байна. Захирамжийн дагуу “Бороо гоулд” ХХК-иас өөрийн хөрөнгөөр барьж, Монголын ард түмэнд бэлэглэж буй нийт 7 190 433 566 төгрөгийн өртөг бүхий Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх 150 эх, хүүхэд хүлээн авах хүчин чадалтай Клиникийн I амаржих газрын шинэ барилга байгууламжийг нийслэлийн өмчид бүртгэж авахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгажээ. Нийслэлийн өмчид шилжүүлж авсан хөрөнгийн эзэмшилт, ашиглалтанд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт үүрэг болгосон байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ