Ким Чен Ун Ардын дээд хуралд нэр дэвшлээ

img

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Ун Ардын дээд хуралд нэр дэвшсэн тухай “Yonhapnews.co.kr” агентлаг мэдээллээ. Тус агентлагийн мэдээлж буйгаар Хойд Солонгосын Ардын дээд хурлын XIII чуулганаар Ким Чен Уныг 100 хувийн саналаар депутатад нэр дэвшүүлж, мандатыг нь гардуулан өгсөн байна.  Ким Чен Ун тус сонгуульд ялалт байгуулсанаар, Хойд Солонгос дахь эрх мэдлээ бататгах боломжтой хэмээн АНУ, Өмнөд Солонгосын талууд үзжээ.

Хойд Солонгосын парламент 687 суудалтай, сонгууль нэг мандаттай тойргоор явагддаг. Ардын дээд хуралд сонгогдсон депутат таван жилийн хугацаанд ажилладаг. Хамгийн сүүлийн сонгууль 2009 оны гуравдугаар сард болсон юм. Албан ёсны мэдээллээр бол тухайн үед сонгуулийн ирц 99.98 хувьтай явагджээ. Сонгуулийн санал хураалаар 85 настай Ким Ен Нам 1998 оноос хойш тасралтгүй Ардын дээд хурлын даргаар сонгогдсон юм.

Залуу удирдагч энэ он гарсанаар 70-дээш насны хүмүүсийг халж, залуу боловсон хүчнээр сольж байгаа юм. Олон улсын ажиглагчид “Ким Чен Ун олон жилийн турш нэг суудалдаа сууж, дархан эрхтэй болсон Ким Ен Намыг улс төрөөс холдуулах нэг зальжин арга” хэмээн тайлбарлажээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

мудак:
эргүү тэнэг сонгоогүй хэн нэгэн байвал шууд буудах байлгүй ха ха ха ха ха ха
2014-02-06
ввввв:
саак чи битгий тэнэгт
2014-02-06
kkkk:
shirvvhen orsoldoon bolohni dee bvdvvn jaal garah boluu
2014-02-05
саак:
хойд солонгос манайхтай адилгүй шүү. өөрөө бие даасан улс. манайх орсын коммунмст намын хараат байсан. хараат улс байсан. одооч бусдын хараат байгаа. манайх чинь дүр эсэгсэн ардчилалтай улс. үндэсний дарангуйлал тогтоох нь үндэстний ирээдүйд муу зүйл болохгүй.
2014-02-05
зочин жс жс:
махн ман ны хурал л байна урд нь байсан одоо хэвээрээ .
2014-02-05
arai l arai:
tegeed ene nuhurt sanalaa ogoogui ni tsaazluulah uu?
2014-02-05
сонгогч:
мэдээж сонгогдоно. сонгохгүй бол үхэх байлгүй
2014-02-05
лллллллллллллллл:
цэдэнбал санаанд орж байна
2014-02-05
зочин:
хойд солонгос улс биш ким чен уны тоглоом, ард иргэд нь түүний хүүхэлдэйнүүд
2014-02-05
kkkkk:
1990 оноос өмнөх миний монгол санаанд тодхон байна.
2014-02-05
1990:
1990 ээд оны соц монгол санаанд орж байна.
2014-02-05