1500 аж ахуй нэгж цахим тайланд шилжинэ
“Новасофт”, “Монголтакс” ХХК-иуд Сангийн яам, Хөдөлмөрийн яам, ТЕГ, МҮХАҮТ-ын дэмжлэгтэйгээр “Шинэ үеийн нягтлан бодогчид” хөтөлбөрийг энэ сарын 03-ны өдрөөс ирэх дөрөвдүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд хэрэгжүүлэхээр болжээ.
Энэхүү хөтөлбөр нь аж ахуй нэгжүүдэд сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан санхүүгийн онлайн программ нэвтрүүлэх замаар санхүү, татварын тайланг бэлтгэх нягтлан бодох бүртгэлийн үйл явцыг бүрэн цахимжуулж, мэргэшсэн зөвлөх үйлчилгээ хүргэх зорилготой аж.
Энэ удаа 1500 жижиг дунд аж ахуйн нэгж хамрагдаж байгаа юм. Ингэснээр ААН-үүдийн санхүү бүртгэлийн систем боловсронгуй болохоос гадна бүртгэлийн үйл ажиллагаанд зарцуулж буй цагаа хэмнэн, татвар санхүүгийн эрсдлийг бууруулахад дэмжлэг болох юм байна. Мөн үүлэн тооцоололд суурилсан BAAZ санхүү бүртгэлийн онлайн системээр байгууллагынхаа нягтлан бодох бүртгэлийг хөтлөн явуулах боломжтой болох юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ