Нелсон Манделагийн гэрээслэлийг танилцууллаа

img

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан Нелсон Манделагийн гэрээслэлийг олон нийт болон гэр бүлийнхэнд нь танилцуулсан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Тэрээр нийт 46 сая ранд буюу дөрвөн сая ам.долларын өв хөрөнгийг хойч үедээ үлдээжээ. Үүнээс гэр бүл, үр хүүхдүүддээ тус бүр 130 мянган ам.доллар, үлдсэнийг нь Өмнөд Африкийн үндэсний конгресс, хувийн байгууллага болон сургууль цэцэрлэгүүдэд гэрээсэлжээ.

Тодруулбал, өөрийн сурч байсан дунд, дээд сургуулиудад тус бүр 100 мянган ранд, хувийн туслах Зелда ла Грэйнж болон ойр тойрны хүмүүстээ тус бүр 50 мянган рандыг өвлүүлэхээр гэрээсэлсэн байна. Манделагийн үлдээсэн 46 сая рандын өв хөрөнгөд Йоханнесбург дэх эдлэн газар, Өмнөд Кейп муж дахь байшин, “Long walk to Freedom” дурдатгал номоос олсон ашиг зэрэг багтаж байгаа юм. Шүүхийн тогтоол гүйцэтгэгч Диканг Мосенекэгийн мэдээлснээр, удирдагчийн үлдээсэн гэрээслэл нь нийт 40 хуудас бөгөөд өв хөрөнгийг булаацалдах ямар нэгэн тэмцэл байхгүй гэнэ. Түүний гэрээслэлийг “Манделагийн буяны сан”-гаас томилсон тогтоол гүйцэтгэгч Диканг Мосенекэ өв залгамжлагчид болон сэтгүүлчдийн дунд уншиж танилцуулжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

nx zochin:
ямар гайхамшигтай хуваарилалт вэ? үнэхээр бишэрч байна, 4 сая ам.доллар-с гэр бүл, үр хүүхдүүдээ 130.0 мянган ам.доллар үлдээсэн байна шүү дээ!
2014-02-05