Зая гэгээнтэний номын айлдвар шинийн есөнд болно

img

Зая гэгээнтэний номын айлдвар шашин урлагийн цэнгүүн энэ сарын найман буюу шинийн есний билэгт сайн өдөр “Буян-Ухаа” спортын ордонд болох гэж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь хоёр дахь жилдээ болж байгаа ба Зая гэгээнтэн Монгол түмний амар амгалан, аз жаргалтай одоо, ирээдүйд зориулан золголт айлдвар хийж байхыг айлдсанаар түүний шавь нар уламжлал болгон зохион байгуулахаар болсон аж.

Шашин урлагийн цэнгүүнд Зая гэгээнтэн морилж сүсэгтэн олон шавь нартаа маань мэгзэмийн лүн хайрлах бол Зая гэгээний Гүшиг дацангийн лам хуврагууд Өлзий хурыг буулгагч буюу Дашчийрав сан даллага, Насны бүтээл Дарь эх хурж, Ялгуусан хэмээх модон морь жилийн засал ном уншиж, сүсэгтэн олонд даллагын идээ хэвийн боов, арц, рашаан, насны үрэл тэргүүтнийг түгээх юм байна.

Түүнчлэн МУГЖ Н.Чулуунхүү, Г.Батбаяр, С.Вандан, Д.Дуламсүрэн, С.Эрдэнэцэцэг, У.Далантай болон МУСТА Г.Эрдэнэтунгалаг, Я.Гэрэлчулуун, Ж.Эрдэнэдалай, М.Отгонгэрэл зэрэг уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөнө.

Дашрамд дуулгахад Зая гэгээнтэн нь 1999 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумаас тодорсон билээ. Энэ нь замбуулин дээр 15 удаа хувилсан Зая гэгээнтэний Монголоос тодорсон долоо дахь дүр болсон юм.

Б.Буд 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

çî÷èí:
ñàéõàí ìýäýý áàéíà. áóÿí õèøèã íü äýëãýðýã.
2014-02-06