Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймгуудад битүү зах ашиглалтад орно

img

Сар бүрийн эхний долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг 21 аймгийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурал өнөөдөр боллоо. Хурлын эхэнд Ерөнхий сайд нэгдүгээр сарын ажлаа дүгнэж, хоёр, гуравдугаар сард хийхээр төлөвлөсөн ажлуудаа тоймлон танилцуулсан. Мөн энэ онд “Монголдоо бүтээцгээе” зорилтын хүрээнд хийх гол ажлуудын талаар мэдээлэл өгөв.

x

2014 онд Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Говь-Алтай, Завхан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбоно. Экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох үйлдвэржилтийн 1151 төсөл хүлээж аваад эхний сонгон шалгаруулалтыг хийж байна. Түүнчлэн 21 аймгийн 9 нь дулааны станцгүй байгаа аж. Эдгээр аймагт дулааны станц барих асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа ба нийт найман аймгийн дулааны станцын ажилд хоёроос гурван тэрбум төгрөгийг улсын төсвөөс гаргаж, үлдсэнийг нь хувийн хэвшилтэй хамтран ажиллах саналыг гаргасан бөгөөд хоёрдугаар сард эхлүүлэх бэлтгэлийг хангасан байна.

sa

2013 оны төсвөөс Ерөнхий сайдын багцад 50 тэрбум төгрөг суулгасны 25 тэрбум төгрөгөөр аймгуудын оношлогооны төвүүдэд тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн байна. Гэвч орон нутгийн удирдлагууд оношлогооны төвийн барилгуудын завсараа хийж дуусаагүй учраас тоног төхөөрөмж нь хүлээгдээд байгааг Ерөнхий сайд шүүмжилсэн. Орчин үеийн шинэ тоног төхөөрөмж нь бэлэн байхад эмнэлгийн барилгууд нь бэлэн бус байгаа нь орон нутгийн удирдлагуудын хариуцлагагүй байдал нөлөөлж байна. Хэрэв засвараа хугацаанд нь дуусгахгүй бол өөр оношлогооны төв шаардлагатай засвар нь бэлэн болсон аймгуудад өгнө гэдгийг сануулсан юм.  Мөн “Шинэ сумын төв” төслийн хүрээнд аймаг бүрт нэг сумын төвийг загвар болгож хөгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэх сумаа сонгож саналаа ирүүлсний дагуу Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ гэлээ.

ad Түүнчлэн энэ хоёрдугаар сарын 10-аас мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалт орон даяар эхлэх учраас аймгийн удирдлагууд бүртгүүлсэн хүмүүсийн мэдээллийг нягталж, сургалт эхлэх бэлтгэлийг хангах үүрэг өглөө. 190 орчим мянган төгрөгийн цалинтай, мэргэжилтэй ажилтан энэ жил 7000-ыг бэлтгэхээр төлөвлөжээ. Мэргэжилтэй ажилтан бэлтгэх сургалтад хамрагдах хүмүүс орон нутгийн удирдлагууддаа хандан бүртгүүлэх юм байна.

da Ховд, Баян-Өлгий, Увс зэрэг аймгуудад битүү захыг барих  үүрэг өгсний дагуу энэ хоёрдугаар сард ашиглалтад орно гэдгийг аймгийн удирдлагууд нь хэлж байв. Мөн төрийн зарим барилгуудыг хүүхдийн сургууль, цэцэрлэг болгох ажлыг зарим аймагт эхлүүлээд байгаа аж. Тухайлбал, Архангай аймагт Үйлдвэр хөдөө аж ахуй яамны харьяа барилгыг хүүхдийн цэцэрлэг болгох санал гаргасан ч яамдынх нь удирдлагуудтай зөвшилцөж чадахгүй байгаагаа Ерөнхий сайдад уламжилсан юм.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tenegt:
narantuul har zah shde hvnii ervvl mendiig bodoj hgeegvi bitvv zah gdeg chn bitvv bairtai dulaan tsahilgaantai bdag yum ochood vzeed tgeed yaria
2014-02-05
зочин:
битүү зах нэртэй хархорин зах шиг,сандэй зах шиг,шөнийн зах шиг,дүнжингарав зах шиг хүний хэрэгцээ шаардлагад нийцэхгүй,амьдарлаас тасарсан зөвхөн түрээслүүлж мөнгө олох зорилготой хог барьж наймаа хийж амьдардаг хүмүүсээ хорлочиховоо эрхэм дарга нараа,тэгэснээс нарантуул зах шиг амьдралд ойр түрээс бага задгай зах байсан нь дээр шүү албан тасалгааны цонхоор амьдарлыг харж шийдвэр гаргагч дарга түшмэлүүдээ,
2014-02-05
medee mn:
уих-ын гишүүн асан ш.сайхансамбуутай ярилцлаа. -та сайхан шинэлэв үү? -сайхан шинэллээ. -сар шинийн баярыг хэр өргөн тэмдэглэдэг вэ? -бууз, тавгийн идээ засч тэмдэг­лээд байдаг­гүй. үндэс­нийхээ бая­рыг тэмдэглэлгүй л яахав. гэхдээ ийм асар их хэм­жээний хөрөнгө зарж хэ­рэггүй гэж боддог. харин бидний өдөр тутмын амьд­рал маань цагаан сар шиг элбэг дэлбэг бай­гаасай гэж хүсдэг. жи­лийн хоёр, гуравхан өдөр хамаг мөнгө төг­рөгөө барах нь дэмий. -та идээ будаа зас­даг­гүй гэж үү? -үгүй ээ. -золголт хийдэг биз дээ? -заавал шинийн нэг­ний өглөө золгоно гээд байдаггүй. бурхан тахил­даа цай сүү­нийхээ дээ­жийг өргөдгөөрөө өр­гөөд л болсон шүү дээ. ер нь баяр цэнгэлд дурлаад байдаггүй. нийт монгол­чуудын маань амьдрал жигд, өдөр бүхэн цагаан сар шиг сайхан бай­гаасай л гэж боддог хүн. айл болгон ууц тавих гээд л өр тавьдаг. ингэж бэлт­гэсэн их хоолоо цагаан сарын дараа муудахаас нь өмнө идэж дуусгана гэж бөөн ажил. ийм чирэг­дэлтэй баяр монгол­чуудад хэ­рэггүй. -монгол ёс заншил гэж байна шүү дээ? -алийн болгон ёс зан­шил, ерөөл магтаалаар амьдрах юм бэ. бодит амьдрал л чухал шүү дээ. тэглээ гээд хүмүүс намайг муу хэлэх л байх. нарийн, харамчдаа ингээд бай­гаа юм биш. тэртэй тэргүй би зөндөө ажил хийж, олон хүнд буян болоод явж байгаа.
2014-02-05