Л.Ганбат: Монгол хэл бичгийн шалгалт өгч, ЭЕШ-нд орох эрхтэй болно

img

2013-2014 оны хичээлийн жилийн Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлж байна. Энэ сэдвээр Боловролын үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбаттай ярилцлаа.

:

-ЭЕШ өнөөдөр эхэллээ. Ямар хугацаанд үргэлжлэх вэ. Шалгалтад орох сурагч ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

-Өнөөдөр 09:00 цагт эхэлсэн. Нийт 76 хоног үргэлжилж ирэх дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн 18:00 цагт орон даяар бүртгэл дуусгавар болно. Шалгалтад орох суралцагчид иргэний үнэмлэх, бүртгэлийн хуудас, шар хуудас буюу шалгалт өгөх хичээлийн нэрс, шалгалтад орох танхим, суудлын дугаартай хуудас, Бүрэн дунд боловсролын гэрчилгээ гэх дөрвөн бичиг баримтыг бүрдүүлснээр шалгалтад орох боломжтой болно. Суудлын дугаартай хуудсыг БҮТ-ийн www.eec.mn цахим хуудсаас ирэх тавдугаар сарын 15-ны өдрөөс хойш шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан хэвлэн авч болно. Энэ жилийнх A5 хэмжээтэй цаасан дээр хэвлэгдсэн байгаа. Харин интернэтгүй хөдөө орон нутгийн шалгуулагчийн бичиг баримт материалуудыг тухайн орон нутгийн ЭЕШ хариуцсан мэргэжилтэн бидэнтэй хамтран зохион байгуулна.

.

-ЭЕШ-аас хоцорсон тохиолдолд яах вэ?

-Ийм тохиолдол харьцангуй цөөн гардаг. Өнгөрсөн жил гэхэд хоёр хүүхдэд ийм асуудал тулгарч байсан. Журамд заасны дагуу ЭЕШ-ын хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй. Тийм учраас хувь заяа, цаашдын амьдрал шийдэгдэх энэ зүйл дээр шалгуулагч болон эцэг эхчүүд хариуцлагатай хандах хэрэгтэй.

.

-Энэ жил Монгол хэл бичгийн шалгалтыг авахаар болсон байна. Энэ нь шалгуулагчийн ЭЕШ-нд нөлөөлөх үү?

 -Энэхүү шалгалтыг элсэлтийн шалгалтаас өмнө зургаадугаар сарын 14-ний 12:00 цагт орон даяар нийт төгсөгчдөөс авна. Шалгалтын дүн ЭЕШ-нд ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй. Гэхдээ уг шалгалтыг өгсөн хүүхэд ЭЕШ-нд орох эрхтэй болно. Монгол хэл бичгийн шалгалтын дүн ЭЕШ-аас арай оройтож гарна. Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтын сэдэв даалгавар нь Монгол хэл-Уран зохиолын хичээлийн бага, дунд боловсролын стандартын хэрэгжилтийн түвшинг тогтоох зорилготой учраас нөхөх, сонгох даалгаваруудаас гадна ойлгосноо буулгах, эсээ бичих зэрэг задгай даалгавартай болохоор шалгалтын материалыг гараар засах юм.

_

-Монгол хэл бичгийн шалгалтад бэлдэхэд ашиглах материал, чиглэл байгаа болов уу?

-Бий. Уг шалгалтыг анх удаагаа авч байгаа болохоор шалгуулагчид эрсдэл хүлээх магадлалтай. Тиймээс энэ сарын 15, 25-ны өдөр БҮТ-ийн www.eec.mn сайтад монгол хэл, бичгийн хичээлийн сан байршигдана.

 _

-Монгол хэл бичгийн шалгалтдаа муу дүн авсан хүүхэд ч ЭЕШ өгөх, Их дээд сургуульд элсэх эрхтэй гэсэн үг үү?

-Тийм. Энэхүү шалгалтыг анх удаагаа авч байгаа болохоор бид босго оноо зэргийг тогтоосонгүй ЕБС-ийн 11 анги төгсөж буй сурагчдын эх хэл бичгийн мэдлэгийн түвшинг тогтоохыг зорилоо. Харин ирэх жилээс боловсронгуй болгоно.

.

-Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд 11 ангийг хэдэн сурагч төгсөж байгаа вэ. ЭЕШ-ыг ямар зохицуулалтаар хийх вэ?

-ЕБС-ийн 11-р ангийг 34 мянга гаруй сурагч төгсөж байгаа гэсэн статистик тоо баримт байгаа. Жил бүрийн ЭЕШ-ын материалыг боловсруулах болон шалгалт авах явцдаа ТЕГ, ЦЕГ-тай хамтран ажилладаг. Мөн энэ сарын 07-25-ны өдрүүдэд хот, орон нутгийн дунд сургуулиудад БҮТ-ийн мэргэжилтнүүд очин ажиллаж, тухайн сургуулийн дэмжлэгтэйгээр багш нартай нь уулзаж, ЭЕШ-ын чиглэлээр сургалт явуулна. Түүнчлэн ЭЕШ-ын үеэр гар утас гэх мэт зүйл ашиглан хуулах зэрэг хууль бус үйлдлүүд гардаг. Үүнийг гаргахгүйн тулд улсын хэмжээнд шалгалт авах 52 байранд хяналтыг сайжруулна. Өнгөрсөн жил Баян-Өлгий, Увс, Хэнтий, Хөвсгөл, Ховд зэрэг шалгуулагч олонтой, шалгалтын байрын хүртээмж тааруу газруудыг бүрэн камержуулж байсан.

.

-Шалгалтын дүн хэзээ эцсийн байдлаар гарах вэ. Өнгөрсөн жил шалгуулагчийн утсанд дүн нь мессежээр ирж байсан. Энэ удаа ийм зохицуулалт хийсэн үү?  

-Хуучин 07 сарын 01-ний өдрийн 09:00 цагт гарна гэдэг байсан. Харин энэ жил шалгалтын хуудас засагч автомат машин сүүлийн үеийн өндөр чадалтай тоног төхөөрөмжтэй болсон учир материал засалтын хугацаа богиносож, шалгалтын дүн арай эрт гарах байх. Тэгээд дүн гарч дууссан даруйд олон нийтэд мэдэгдэж шалгуулагчийн гар утсанд дүн, оноог нь хүргэнэ. Тийм болохоор шалгуулагчид байнга ажиллагаатай, өөртөө байдаг утасны дугаарыг бүртгэлийн хуудас дээрээ бичих хэрэгтэй.

_

-Сурагчид өмнөх жилийн шалгалтад ирсэн материалтай эмхтгэлийг худалдан авч,  шалгалтдаа бэлтгэдэг. Үүнд ямар нэгэн зохицуулалт хийв үү?

-Тийм. Бид 2006-2013 оны ЭЕШ-нд ирсэн бүх материалыг БҮТ-ийн сайт дээр үнэгүй татаж авахаар байршуулсан байгаа.

_

-ЭЕШ эхлэх болон шалгалт авах өдрүүдийн тов гарсан байх. Мөн шалгалт өгөх хичээл тус бүрээс хураамж авдаг шүү дээ?

-Шалгалтуудын тов гарсан. Хүүхдүүд өдөр бүр завсаргүй шалгалт өгөхөөр ачаалал өгч ядардаг. Үүнийг нь харж байгаад шалгалтын өдрүүдийг гаргалаа. Эхний өдөр буюу зургаадугаар сарын 16-нд Орос хэл, Хими, Англи хэлний шалгалтыг авна. Харин зургаадугаар сарын 17-ны өдөр Монгол хэл, Математик, Биологи, Монголын түүх хичээлийн шалгалтыг өгнө. Шалгалтын сүүлийн өдөр буюу зургаадугаар сарын 19-нд Физик, Нийгмийн тухай мэдлэг, Газарзүйн шалгалтыг авах юм. Нэг хичээлийн бүртгэлийн хураамж 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөгийн үнэтэй. Энэхүү төлбөрүүдийг Хаан банкны салбаруудад бүх төрлийн гүйлгээг ашиглан хийх боломжтой.

_

-Шалгалтын дараа сургуулиуд тус бүрдээ босго оноо тогтоон суралцагчдаа элсүүлдэг. Харин ЭЕШ-нд хэдэн оноо авсан шалгуулагч их, дээд сургуульд элсэн суралцах боломжтой болох вэ?

-ЭЕШ өгсөн хичээлдээ 400 оноо авсан шалгуулагчийг элсүүлэх үүргийг их дээд сургуулиуд хүлээнэ. Харин шалгуулагч 400 болон түүнээс дээш оноо авсан тохиолдолд их дээд сургуульд элсэн суралцах эрхтэй болно.

_

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

unurzaya Зочин:
Hel bichgiin shalgaltiin dvn hezee garsh ve
2016-07-03
erdeneauwd:
muu baisanch teriig zasaj bolon shvvde zasah gej hicheeh heregte olon shalguurtai baiwal zvgeer eyeshde orohgvi bol ajilgv olon zaluus mongold baisaar l
2016-03-24
лллл:
орррттооыирё ё иб си
2014-10-07
итгэл:
эешд оруулахгүй нь ууг нь зөв гэхдээ энэ жил анхных гэдэг утгаараа эешд нөлөөлөхгүй байсан нь хүүхдүүдийн хувьд илүү хэрэгтэй
2014-04-04
нандиа:
хэзээ 2014 оны эешийн жишиг даалгавар тавьгдах вэ? тодорхой хариулж өгөөж. мөн өмнөх жилүүдийн эешийн материалаас энэ жил 80% нь байна. гэсэн үнэн үү? тодорхой сайн хариулт авмаар байна.
2014-04-04
зочин:
сүүлийн үед залуусын бичиг үсгийн чадвар үнэхээр муу байгаа тиймээс муу авсан бол эеш-д оруулахгүй байвал зүгээр байх гэж бодож байна
2014-02-05
erdeneauwd:
muu baisanch teriig zasaj bolon shvvde zasah gej hicheeh heregte olon shalguurtai baiwal zvgeer eyeshde orohgvi bol ajilgv olon zaluus mongold baisaar l
zochin:
uneheer bichig used tailaagui shahuu zaluuchhud mashih bolsoon. derh sanal sub bna. eh helee medehgui baij yajajil hiih bilee
2014-02-05
захирал:
саяхан нэг их сургууль төгссөн хүүхэд ажилд аваад. монгол хэлний мэдлэг үнэхээр муу байсан. цаашдаа монгол хэлний шалгалтанд тэнцээгүй бол элсэлтийн шалгалт өгөх эрхгүй байвал зүгээр юм шиг.
2014-02-05