Тамирчдад 908 сая төгрөгийн урамшуулал олгожээ

img

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр “11-11” төвд ажиллаж, 3000 орчим иргэнтэй утсаар болон цахим хуудсаар харилцсан байна.

SA

Энэ үеэр тэрээр өнгөрсөн жил тус яамнаас соёлын өвийн шинэчилсэн найруулгыг УИХ-д өргөн барьж  анх удаа  улс орон нутгийн музейд 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн, орон нутагт 7 соёлын төв, Дорнод, Говь-Алтайд Хөгжимт драмын театр, чуулгын барилгыг ашиглалтад оруулсан.

AD

ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол уран бичлэг” –ийг,  Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг тус тус бүртгүүлсэн тухай мөн мэдээлэл өгсөн байна.

XA

Түүнчлэн өнгөрсөн жил дэлхийд нэрээ дуурсгасан Монголын тамирчид 77 алт, 118 мөнгө, 192 хүрэл медаль хүртсэний шагналд 908 сая 205 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал  олгосон аж.  Харин олон улсын чанартай 9 тэмцээн зохион байгуулахад гадаадын  873 тамирчин, төлөөлөгчид   ирж тэмцээнд оролцон 780 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна гэдгийг сайд онцолж байв.

S

Аялал жуулчлалын салбарын хөгжлийг дэмжин “Аялал жуулчлалын форум-2013” чуулганыг зохион байгуулж, “Аялал жуулчлалын хууль”-ийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж олон нийтийн дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Эдгээрээс гадна “Аялал жуулчлалын цагалбар-2014”-ийг эмхэтгэн гаргаж,  Монгол Улсыг дэлхий дахинд сурталчлах “National geographic traveller” сэтгүүлтэй болсон зэрэг мэдээллийг тэрээр иргэдийн асуултад хариулахдаа өгсөн ажээ.

s

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochzochinin:
elbegdorj setgelin huurluur shagnalin asuudlig shiiddegee bolioosoi.
2014-02-06
zochin:
tamirchdad jil l neg uguh heregtei shde.ene ih mungig ingej tsatsaj baihaar olon huuhedtei ehchuuded sard heden tugrug uguh heregtei shde.ard tumni amidral yamar bga bikee de.yo yo ih teneg garuud shu.
2014-02-06
....:
unen bol ene balai yumaa bolih heregtei ted nar medali avaad ard tumnii amidral deeshleh bish yamar , yadaj buteen baiguulalt bolgoh heregtei
2014-02-05
зочин:
энэ арай хэтэрнээ,энэ тамирчин нэртэй төсвийн мөнгө үрэгчид болиосой,татвар төлөгч бидний мөнгийг яасан их цусалдаг юм бэ,нэг муу медаль нэртэй дугуй төмөр тэмцээнээс аваа л биз тэрэнд нь хөөрч татвар төлөгчдийн төлсөн олон зуун сая төгрөгийг шагнал нэрээр өгдөгийг болимоор юм,сайд дарга нар өөрсдөө өгч байгаа юм шиг л цацаад байх юм,одоо ингэж цусалхаа болиосой,пи,,,
2014-02-05
zovhin:
ene ih munguu sportiin zaal barihad ashgalahad yadag bnaa ehgej ih mungu uguh hereg bna uu
2014-02-05
tamichid oyutnuudad mungu uguhuu zogsooy:
manai uls turchid showugaa bolix xeregtei duurgiin negdsen emnelegeer 1 uilchluullchixeech xetsuu lbna shuu ardtumen
2014-02-05
иргэн:
ард түмний амьдрал дэндүү ядуу байхад ийм их мөнгийг цацаж байдаг
2014-02-05