Японд эрчим хүчний асуудлаар уулзалт хийжээ

img

Япон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний сангийн урилгаар Эрчим хүчний Яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт тэргүүтэй албаныхан өнгөрөгч долоо хоногт Азийн Супер Грид, Гобитек Олон улсын хуралд оролцсон байна. Тус хурлын үеэр Япон Улсын 93 дахь Ерөнхий сайд Хатояама Юкиотой уулзалт хийж, хоёр орны хамтын ажиллагаа “Азийн супер сүлжээ”, “Нүүрстөрөгч багатай эрчим хүч”-ний хөгжил сэдвээр ярилцжээ.

бй

Мөн Япон Улсын “Шинэ, технологи аж үйлдвэрийн агентлаг” /NEDO/-ын тэргүүн Уэдатай уулзалт хийж, Япон-Монголын хамтын ажиллагааны “Нүүрстөрөгч багатай хөгжлийн түншлэл”-ийн хүрээнд хийгдсэн Шинэ Оюу Толгой-Цагаан суврага чиглэлийн 220КВт-ын өндөр хүчдэлийн шугам барих асуудлаар санал солилцсон байна.

бй

Түүнчлэн Япон Улсын Сэргээгдэх Эрчим хүчний сангийн Удирдах зөвлөлийн тэргүүн Швед Улсын иргэн Томас Кабергер, мөн сангийн тэргүүн Мика Ообаяаши, Япон Улсын Төлөөлөгчдийн танхимын /Парламент/ Бодлогын зөвлөлийн дарга Айзава Ичиро, Эрчим хүчний хартын байгууллагын Эрчим хүч хариуцсан ахлах шинжээч Зафар Самадав нартай уулзалтууд хийж, Монгол Улсын эрчим хүчний салбарт баримталж буй бодлого, цаашдын чиг хандлагын талаар санал солилцжээ.

йб

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ