V, IX ангийнхан түвшин тогтоох улсын шалгалт өгнө
Монгол улсын нийт ЕБС-ийн V, IX ангийн сурагчдын сурлагын амжилтыг үнэлэх зорилготой түвшин тогтоох улсын шалгалтыг ирэх гуравдугаар сарын 25, 26, 27-ны өдрүүдэд орон даяар авахаар болжээ.
V ангийн сурагчдаас монгол хэл, математик, байгалийн шинжлэлийн хичээлээр шалгалт авах бол IX ангийнхан монгол хэл, бичиг, нийгмийн ухаан, байгалийн ухааны мэдлэгээ шалгуулна.
Ингэхдээ түүврийн аргаар сонгон авах буюу нийт суралцагчийн 10 хувь нь шалгалтад хамрах аж. Энэхүү шалгалтаар зөвхөн үндэсний бага болон суурь боловсролын түвшинг тогтоох, сурагчдын мэдлэг чадварыг бодитойгоор үнэлэх, алдаатай, оноотой асуудлыг дүгнэн хэлэлцэх, гарц гаргалгаа хайх зорилготой. Тиймээс тухайн сурагчийн уг шалгалтад авах дүн нь хувийн хэрэг болон бүрэн бус дунд боловсролын гэрчилгээнд нь тавигдахгүй юм.
Харин ирэх жил энэхүү түвшин тогтоох улсын шалгалтыг V, IX, XII ангийн сурагчдаас авах юм байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ