Хүмүүжигчид жолооны үнэмлэхтэй боллоо

img

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорих 403 дугаар анги “Отгон жолоо” авто сургуультай хамтран 22 хүмүүжигчийг өөрсдийн хүсэлтээр нь ангийн байрлалд нь жолооны курсд суралцуулжээ. Эдгээр хүмүүжигчид ажил хөдөлмөр эрхэлж, өөрсдийн цалингаараа уг сургалтад хамрагдсан байна. Мөн тус ангийн 7 албан хаагч жолооны сургалтад хамрагдаж, төгсөлтийн шалгалтаа амжилттай өгч жолооны үнэмлэхээ гардан авчээ. Өнгөрсөн онд тус хорих анги нь 116 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, хөдөлмөрийн хөлсөнд нь тохирсон цалин бодож олгон түүнээс нь 17 сая 797000 мянган төгрөгийг бусдад учруулсан гэм хорын хохиролд нь суутгасан юм байна.

s П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
mash zov surgalt bolj ee. xumuujigchid shorongoos garaad yadaj mashinii mongo xiij joloo barixaa bodno shuu dee uram ogson sain arga xemjee bolj ee
2014-02-06