Улаанбаатарт 15 хэм хүйтэн

img

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн өмнөд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар солигдсол үүлтэй, цас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн хойноос, говийн нутгаар зүүнээс, бусад  нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 градус, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, зүүн зүгийн нутаг болон говийн нутгийн хойд хэсгээр 8-13 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. 14-16 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 21 хэм хүйтэн байлаа. Харьцангуй чийг 60 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ