Авто тээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг чангарууллаа
Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн Онцгой комиссын дарга Э.Бат-Үүл, Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай А/01 дүгээр тушаал гаргажээ.
Тушаалд “Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Дарьганга сумын нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан нийслэлд шүлхий өвчин орж ирэхээс урьдчилан сэргийлж Автотехникийн шалган бүртгэх товчоо, мал, түүний гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал бүхий өрхийн малд мал эмнэлгийн үзлэг тандалт явуулах, мал, малын гаралтай түүхий эд борлуулдаг хүнс, түүхий эдийн захуудад ариутгал халдваргүйжүүлэлт хийх, лабораторийн шинжилгээ хийж хяналт тавьж ажиллах”-ыг холбогдох байгууллагуудад үүрэг болгосон байна.
Мөн Багануур дүүргийн нутаг дэвсгэрт 24 цагаар хяналт шалгалтын цэг, баталгаат бус замууд дээр хяналтын хөдөлгөөнт эргүүл зохион байгуулж ажиллуулахыг Багануур дүүргийн Засаг даргад даалгасан байна. түүнчлэн нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар Улаанбаатар хот руу орох авто тээврийн шалган бүртгэх товчоодын хяналтыг чангаруулж, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын байцаагчид өвчний тархалтаас сэргийлэх зорилгоор товчоод дээр 24 цагаар байрлан, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа аж.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ