Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт АН-аас сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулздаг 4-11 уулзалт болно. Уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгнө.
Татварын Ерөнхий газарт
10:00 цагт Татварын тайлагналт, татвар төлөх үйл явцыг түргэн шуурхай, хялбар, бага зардалтай болгох ''Татварыг цахимаар төлөх шийдэл'' сэдэвт хэлэлцүүлэг болно.
Аместердам кафед
12:00 цагт Аваргуудын лигийн Галатасарай- Чэлси багуудын тоглолт үзэх аялалын тухай хэвлэлийн бага хуралтай.
“Далайхүү” худалдааны төвд
11:00 цагт ухаалаг шуудангийн хайрцаг суурилуулах ажлын нээлт болно. Ерөнхий сайд болон МТШХХГ, шуудангийн компанийнхан оролцоно. /Хаяг: 32-ын тойргоос дээш Таван буудлын МТ ШТС-ын чанх хойно/
MN мэдээллийн төвд
11.00 цагт Үндэсний их баяр наадмын тухай хуулийн талаар болон Үндэсний бөхийн холбоо, дархан аваргуудыг Авлигатай тэмцэх газарт шалгуулах асуудлаар “Дөрвөлжин Содбилэг” ТББ-аас хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Булган аймгийн оюутан залуучуудын холбооноос “Анхдагч Булган” сар шинийн анхны золголтыг “Аса” циркт зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
Үндэсний мэдээллийн төвд
13.00 цагт Монголын сагсан бөмбөгийн ахмад зүтгэлтнүүд талцаад буй сагсан бөмбөгийн хоёр холбоог нэгтгэх талаар мэдээлэл хийнэ.
13.40 цагт Зая гэгээний номын айлдварыг Гүшиг дацан хийдээс зохион байгуулж байгаа тухай хэвлэлийн хурал зарлалаа.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ