Ливи химийн зэвсэггүй боллоо
Ливи улс онц аюултай нэгдүгээр зэргийн хөнөөлт химийн зэвсгийн нөөцөө устгаж дуусгасан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Энэхүү ажил 2004 онд Ливийн экс Ерөнхийлөгч Муаммар Каддафи химийн зэвсгийг хориглох конвенцид нэгдэн гарын үсэг зурснаар анх эхэлсэн түүхтэй. Тухайн үед Ливид 25 тонн иприт, олон мянган иргэнийг хөнөөх тэсрэх бөмбөг зэрэг нэлээд их хэмжээний онц аюултай химийн зэвсэг хадгалагдаж байжээ. Химийн зэвсгийг устгах ажиллагаанд АНУ, Герман, Канад улс дэмжлэг үзүүлж, хамтарсан юм.
1
Тус улсын Гадаад хэргийн сайд Мухамед Абделазиз “Ливи улс хөрш орнууддаа химийн зэвсгийн аюул, заналхийлэл учруулахгүй, найрсаг хөршийн харилцаагаа саадгүй үргэлжлүүлэх боломжтой болсон” хэмээн мэдэгджээ. Түүнчлэн олон улсын химийн зэвсгийг хориглох байгууллагаас мэдээлж буйгаар, Ливид устгагдаагүй үлдсэн хоёрдугаар зэргийн химийн зэвсгийн нөөцийг ирэх 2016 оны арванхоёрдугаар сарын 14-ны өдөр бүрэн устгаж дуусгахаар болно гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ