Хорио цээрийн дэглэмийг цуцлав

img

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын харъяат дөрвөн иргэн томуугийн A хүрээний /H1N1/ вирусийн халдвар авсан болох нь тогтоогдсон. Тиймээс тус аймгийн Онцгой комиссын шийдвэрийг үндэслэн аймгийн сургууль, цэцэрлэгийн болон олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд долоо хоногийн хугацаатай хязгаарлалт хийгээд байсан юм. Дээрх хугацаанд иргэдийн биеийн байдал сайжирч, нэмж өвчлөл гараагүй тул 2014.02.05-ны өдөр буюу өчигдөр хорио цээрийн дэглэмийн хязгаарлалтыг цуцалсан байна.

бй

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ