ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарын ажлын чиг үүргийг тодорхой болгоно

img

 

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай” А/65 дугаар захирамж гаргажээ. Захирамжийн дагуу нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ахлах бөгөөд нарийн бичгийн даргаар нийслэлийн Боловсролын газрын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга Ц.Мягмар ажиллах аж. Ажлын байрны тодорхойлолтыг 2014 оны 02 дугаар сарын 20-ны дотор боловсруулж батлуулах, хөдөлмөрийн гэрээ байгуулах бэлтгэл ажил хангахыг  Ажлын хэсэгт үүрэг болгожээ.

Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолтыг боловсруулснаар захирал, эрхлэгч нарын ажлын чиг үүрэг тодорхой болж, хөдөлмөрийн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний дагуу хариуцлагатай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм.

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ