Энн Хэтэуэйн: Би бусдаас өөр. Хүүхдээрээ бизнес хийдэггүй
“Гүнжийн өдрийн тэмдэглэл I,II”, “Прадагаар гоёсон чөтгөрүүд”, “The Dark Knight Rises”-ын муур хатагтай, “Love & Other drugs” киноны салгалдаг охин гээд л олон киноны од Оскарын шагналт Энн Хэтэйуэйний ярилцлагыг хүргэж байна.
.
-Шууд яриагаа “Love & Other drugs” кинонд салгалдаг өвчтэй охины дүрээр дэлгэцэнд нүцгэн гарахыг зөвшөөрснийг мэдмээр байна. Та чинь?
-Яагаад асуултаа дуусгасангүй вэ. “Та чинь уг нь байнга л сайн охины дүрээр дэлгэцэн дээр гардаг” шүү гэж үү. Тиймээ. Би яг 15 кинон дээрээ ажиллаж байна. Киногоо байнга үзэж, юун дээр алдаж байна гэж боддог байсан. Харин хамгийн том алдаа минь нэгэн хэвэнд зутгачихсан, нэг л хэвийн дүрүүд байсан. Тиймээ. Энэ бол гутамшиг. Хэрвээ нэгэн хэвийн дүрдээ тоглосоор л байвал би кино урлагаас нэг өдөр шидэгдэж орхино. Тэгэж бодож байсан болохоор ч юмуу энэ саналыг дуртай хүлээж авсан. Нуулгүй хэлэхэд, маш их эр зориг шаардсан.
.
-Бид 2007 оноос өмнөхөн Ромд болсон “Valentino”-ийн ойн баяраар хэдэн минут уулзаж байсныг санаж байгаа эсэхийг мэдэхгүй байна. Тэр гайхалтай үдэш та өөрийн царайлаг өмнөх найз залуу, бизнес эрхлэгч Раффаело Фоллиеритэй цуг байсан?
-Харамсалтай нь Раффаело одоо залилангийн хэргээр шоронд сууж байгаа. Түүнээс хэрэгт холбогдохоос нь өмнө харьцаагаа тасалсан байсан нь азтай хэрэг шүү. Тэр үеэс хойш 3, 4 жил өнгөрсөн ч түүнийг хайрлах сэтгэл хөрөөгүй байсан. Харин одоо би нөхөртэй. Ээж болсон эмэгтэй. Тиймээс энэ асуултыг алгасч байна.
.
-Кристофер Ноланы Бетмэний цувралын “The Dark Knight Rises”-ийн муур хатагтайн дүрийг бүтээх ямар байсан вэ. Би кино нээлтээ хийхэд, их айж сандарч байсан. Яагаад ч юм бэ таныг харахаар л тэр гүнжийн төрх харагдаад байдаг юм?
-“Catwoman” болохын тулд нүүрээ будаад л болчихгүй, бас бие галбираа сайжруулах хэрэгтэй гэдгийг энэ бүтээлээс л мэдсэн. Миний инээмсэглэл зүгээр нэг айлгүй бус, үнэхээр сэтгэл гижигдмээр айлгүй байх хэрэгтэй болсон. Өдөр бүр 2-3 цаг битүү толь болсон өрөөнд ганцаараа бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Хаа сайгүй би. Алхаа, инээд, нулимс гээд л бүгд миний өмнө дэлгээтэй байдагсан. Харин хувийн бэлтгэлээ хангаж дууссаны дараа долоо хоногийн таван өдрийг спорт зааланд хичээллэж өнгөрүүлсэн. Би туранхай байхад л болох байх гэж боддог байсан чинь энэ дүрд тоглохын тулд бас хүчтэй байх хэрэгтэй болсон. Би уг нь үргэлж л гоолиг байсан. Харин найруулагчид “Би” хангалттай биш байсан бололтой.
.
-Та 20 гаруйхан насандаа “Бөгтөр уул”, “Прадагаар гоёсон чөтгөрүүд” кинонд тоглож байсан. Энэ хоёр уран бүтээлд тоглоход ингэж хөдөлмөрлөсөн үү?
-Харамсалтай нь үгүй. “Бөгтөр уул” кинонд тоглоход намайг сайн үнсэлцдэг бас маш чадварлаг уйлдаг байхад хангалттай гэж байсан. /Инээв/ “Прадагаар гоёсон чөтгөрүүд” кинонд тоглоход миний бие галбир, ёжтой инээд минь найруулагчид ямар их таалагддаг байсан гээч. Миний хэсэг явахад найруулагч “бурхан минь энэ бүсгүйг надад илгээсэнд баярлалаа” хэмээн дуу алддаг байсан. Харин “The Dark Knight Rises” бүтээлд тоглосныхоо дараа өөрийгөө анхлан сурагч гэдгээ мэдсэн.
_
-21 настай байхдаа “Гүнжийн өдрийн тэмдэглэл” дээр гардаг үлгэр шиг амьдралтай охины дүрээ “Бөгтөр уул” киногоор эвдэх шиг болсон. Тэр үед та дөнгөж 22 нас хүрсэн. Гайхалтай шинэ боловсон хүчин байв. Миний бодлоор энэ бол гайхамшиг шүү дээ?
-Хүмүүс намайг амар сайхандаа жаргадаг амьдралыг хайдаг охин гэсэн дүрээр ойлгож эхлээд байсан. Харин надад үлгэрийн хамгийн сонирхолгүй хэсэг нь тэр байдаг. Бөгтөр уулаар би энэ ойлголтыг эргүүлсэн. Би 22 настай ч гэлээ. Эр нөхрөө ижил хүйстэн гэдгийг мэдэхгүй 10 жил хажууд нь амьдарч буй 30 хол гарсан эмэгтэйн дүр бүтээсэн. Хоёр давхарын цонхоор эмэгтэй бус эрэгтэй хүн үнсэж байгаа эр нөхрөө хараад хэлэх үг олдохгүй байгаа арчаагүй эмийн дүрийг бүтээдэг. Тиймээ, энэ бол хувьсал.
_
-Та Оскарын шагнал гардан авсаныхаа дараа жүжигчин Жеймсийг “Тасманийн чөтгөртэй” зүйрлэхэд түүнд ямар санагдсан бол. Та яагаад зүгээр л вино шимж суугаа Жеймсийг харсанаа тэгэж хэлсэн юм бэ. Одоо хүртэл гайхмаар?
-Амьдралдаа нэг удаа ч болов ийм юм үзэх хэрэгтэй биз дээ. Миний гаргасан үйлдэлд дургүйлэхсэн хүмүүс Оскароос ч өмнө надад дургүй байсан байж таараа.
_
-Тэр нүцгэлдэг хэсэг дээр огтхон ч сандраагүй гэж үү?
-Нүцгэллээ гээд юу гэж. Миний хувьд энэ үйлдэл нь тэр дүрийг харуулах арга төдий байсан. Ингэж байж илүү бодит болсон.
_
-Та цагаан хоолтон. Нөхөр Адам Шульмантай болздог байхдаа мах хэрэглэж эхэлсэн гэсэн?
-Ингэх нь илүү амар байсан гэж болохоор. “Миний хайртай бүсгүй, цагаан хоол идэж байхад би түүний өмнө махчин шиг харагдахыг хүсэхгүй байна” гэж хэлэхэд өөрийн эрхгүй мах миний анхаарлыг татаж байсан.
_
-Хүмүүсийн ая эвд тааруулах дуртай эсэхийг мэдмээр байна?
-Хүмүүсийн ая эвд тааруулах нь эхэндээ амар санагддаг ч хэтрээд ирэхээрээ бухимдал төрүүлдэг. Энэ бол хосуудын салдаг шалтгааны нэг гэж бодож байна. Надад өсөж, дэвжих ямар ч боломж олгохгүй байгаа юм шиг. Олон л охид над шиг мэдрэмжийг авч байсан байх.
_
-“Физикийн үзүүрээс”. Тэр ном бол нэг хүний сансар огторгуйн зүй тогтлыг тайлах оролдлогын тухай. Их гайхалтай шүү. Ньютрон, харанхуй гээд л. Хэрэв би их сургуульдаа эргэж орвол философи, физикт илүү их анхаарлаа хандуулах байсан байх.
_
-Таны нөхөр энэ амьдралд хайртай бүсгүйн хэвлэл мэдээллийнхнээс санаа зовдоггүй зан нь надад таалагдсан?
-Тиймээ. Түүний минь зан араншин нэг ч гэсэн хүнд таалагдаж байгаа нь сайхан байна.
_
-Хувцас загаврын тухай?
-Үнэтэй чамин даашинз өмсөхөөрөө би энэ дэлхийн хамгийн азтай бүсгүйгээр өөрийгөө төсөөлдөг. Харин улаан хивсний ёслолд ороогүй үедээ даруухан, энгийн хувцаслахыг илүүд үздэг. Би өөрийнхөө юунд дуртай, яагаад дуртай болохоо одоо л мэдэж эхэлж байгаа. Нэг удаа би шинэ жилийн өмнөхөн найзуудтайгаа хоолонд ороод сууж байтал ээж аав маань тэр хавиар өнгөрч яваад, орж ирсэн юм. Навсайсан хувцастай намайг хараад ээж маань инээмсэглэж “Энэ чинь л чи шүү дээ. Чи одоо л яг өөртэйгөө адилхан харагдаж байна” гэж хэлж байж билээ.
_
-Энн Хэтэуэй хуримлалаа гэсэн хоёрхон өгүүлбэр олон залуусын сэтгэлд харуусал авчирсан байхдаа?
-Үнэт эдлэлийн загвар зохион бүтээгч Адам Шульмантай Калифорни мужийн далайн эрэг дээр хуримласан.
_
-Та хайртай залуутайгаа хуримаа хийсний дараа амьдралыг юутай зүйрлэх вэ?
-Амьдрал сайхан байна уу гэж үү. Яг галзуу улаан гал шиг байна.
_
-Хүүхдийнхээ тухай яриач?
-Би бусдаас өөр. Хүүхдээрээ бизнес хийдэггүй. Намайг уучлаарай энэ асуултад чинь хариулахыг хүсэхгүй байна.
_
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ