Хөл бөмбөг сонирхогч залуусын клуб байгуулагдлаа

img

Монголын Залуучуудын Холбооноос 2014 оныг “Залуусаа нэгдье” уриан дор залуусаа дэмжин, тэднийг чадваржуулах, боловсрол мэдлэгтэй болгох, цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх олон ажлыг зохион байгуулж байгаа аж. Энэ хүрээнд өнгөрөгч нэгдүгээр сарын 3-нд 11 төрлийн клубыг эхлүүлсэн байна. Тухайлбал, залуу дугуйчин, залуу эмэгтэйчүүд, залуу бүжигчин, залуу сэтгүүлч, япон хэл сонирхогчдын клуб, залуу гоо зүйч, залуу наадгайчин, өглөөний хүн, номонд дурлагсдын клуб, англи хэл сонирхогчдын клуб, испани хэл сонирхогчдын клуб зэрэг 11 клубын үйл ажиллагааг эхлүүлжээ. Тэгвэл хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг угтан  “Хөл бөмбөг сонирхогч залуус” клуб шинээр байгуулж, өнөөдөр МЗХ-ны “Залуус танхим”-д 18.00 цагаас анхныхаа уулзалтаа хийх юм байна.

sa

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bata:
baljinnyam haana baina..........tailbarlagch.....
2014-02-06