АН сумынхныг академид сургана

img

АН-ын сэтгүүлчидтэй хийдэг “4:11” уулзалт Төрийн ордонд боллоо. Уулзалтад АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг нар оролцов. АН  энэ оныг дотоод сургалтын жил болгон зарласан тул сургагч багш нарыг бэлтгэх ажил хавраас эхлэх аж. Мөн сум бүрээс хоёр хүнийг Удирдлагын академид сургах юм байна. Намын дүрэмдээ өөрчлөлт оруулж батлах гээд нэлээд ажилтай байх тухай тус намын ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон. Харин Засгийн газрын хувьд энэ онд шинэ төмөр зам барих ажил эрчимжих юм байна.  Төмөр замыг барихтай холбоотойгоор Засгийн газар хуралдаж царигийн асуудлыг хэлэлцэнэ. Улмаар хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэх бөгөөд царигийг хаврын чуулганаар хэлэлцэж эцсийн шийдвэрийг гаргах юм байна. Шинэчлэлийн Засгийн газар энэ онд бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд дөрвөн эх үүсвэрээс санхүүжилтийн татахаар болжээ. Үүнд нэгдүгээрт, төсвийн хөрөнгө оруулалт байхаас гадна Чингис бонд, Самурай бонд, гадаадын шууд хөрөнгө оруулалт, дотоодын хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр санхүүжилтийг босгох юм байна.  Зургаан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эхлүүлнэ. Өнгөрсөн жил ажил нь урагшлаагүй Хөвсгөл, Дорнодын авто замыг мөн ашиглалтад оруулж хүлээлгэн өгөх юм байна. Улаанбаатар хотын хэмжээнд өнгөрсөн онд “Гудамж” төслийн хүрээнд 18 уулзварыг өргөтгөсөн энэ онд 15 уулзварыг нэмж өргөтгөн ашиглалтад оруулах бол хурдны зам барих ажил эхлэх ажээ.

6

Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

6

-Бүтээн байгуулалтын санхүүжилтийн эх үүсвэр хэрхэн шийдэгдэх бол?

6

ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг:

-Засгийн газар бондын хөрөнгө оруулалтаар нэг их наяд төгрөгийг бүтээн байгуулалтад зарцуулна. Төсвийн хөрөнгө оруулалтаар 1,1 их наяд төгрөгийг мөн зарцуулна. Хувийн хэвшлийн бүтээн байгуулалтад хэр хөрөнгө оруулалт зарцуулагдахыг явцын дунд шийдэгдэнэ.  Шинээр батлагдсан хуулийн дагуу гадаадын хөрөнгө оруулалт нэлээд орж ирэх байх. Ерөнхий сайд гадаад улсад айлчлал хийхдээ хөрөнгө оруулалт босгодог гол газруудад очиж, хөрөнгө оруулалт татах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулна.  Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтын чиглэлээр оруулж ирэх мөнгийг энэ жил эрс нэмэхээр ажиллаж байна.  Мөн “Эрдэс Монгол”, “Эрдэс Тавантолгой” компаниудын хэвийн ажиллаад явах боломжийг нь бид түрүүлж мөнгө авснаас тасалдуулсан. Улс төрийн намуудын сонгуульд амласан бэлэн мөнгөний амлалтад тарааж өгсөн. Энэ гашуун туршлагаа хууль эрхзүйн хувь давсан. Тиймээс 2012 оны сонгуулиар бэлэн мөнгөний амлалт өгөөгүй, эрүүл сонгууль болсон. Харин одоо цэгцлэх асуудлыг шинэчлэлийн Засгийн газар хийж байна.  Тавантолгой компанийн экспортыг нэмэгдүүлэхээр бэлтгэл ажлууд хангагдаад явж байгаа.

6

-Төсөл хөтөлбөрүүдийг  ил тод байж чадах уу?

-Төсөл, хөтөлбөрүүдийг ил тод явуулж байгаа. Энэ төслүүдийг хамтдаа хэлэлцээд шийдвэр гаргана. Цалин, тэтгэврийн хувьд хугацаа хэлэлгүйгээр нэмэх зарчим барьсан. Бага тэтгэвэртэй хүмүүсийнх 207 мянган төгрөг болсон.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

fgnfgnfgn:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср, россии и других государств снг, а также обладателям ученых степеней сертификаты на русском и английском языках, свидетельствующие о соответствии полученных образования и квалификаций, или присуждении учёной степени международно-признанным нормам (бакалав, магистр, холбоо барих хаяг: tamir46@bk.ru
2014-02-07
fnfgnf:

zochin:
ёс суртахуун зөрчсөн хүмүүст улс төрийн хариуцлага тооцох хэрэгтэй байна даа. сургалтаас чухал юм даанч ухаантай хүн байна уу.
2014-02-07
zochin:
uursduu ehleed suraltcah heregtei dee.hun yosnii surguulid, ard tumnee alagchilj yalgavaraldaggui adilhan hairlaj hamgaaldag eh oronch uzleer humuujih eh ornoo hairlah talaar suraltcah heregtei ta hoyor za yu.tuunees bish sumand ochij gazar herhen uhah hytaduudtai herhen ashig huvaah tuhai surgalt chin hend ch hereggui hog nopvsh hsuud ee
2014-02-06
ssss:
urag*aaa bolj bna man bsan bol bid odiid yamarshuu bgaaa bol an bas l yum hiij bna shuu
2014-02-06
академ:
академ нэртэй дамжаа шүү дээ элбэгдорж харвардад сурсан гэдэгтэй агаар нэг
2014-02-06
зочин:
махн нэг үе дипломын дээд боловсрол гэх ийм юм хийсэн. дараа тогоочийн лхагваа гэгч зарим аймгуудад академийн салбар нээж байна гээд нэг хөгийн юм хийсэн. одоо ан дутаж гэнэ. түүнийхээ оронд ховдын засаг дарга д.цэвээнравдан, баняхонгорын засаг дарга д.жаргалсайхан нар шиг диплом худалдаад л авчихвал дээр бишүү. сумынхан яг л сурч харагдана шүүдээ. дээр нь академи гэж нэг мөнгө хөөж, улс төржсөн сургууль. нөгөө болосролтой монгол хүн хөтөлбөр нь ингэх ёстой байвуу.

xadgalamj zeeliin xorshoonii xoxirliig shiidej ugnu uu aniixaan
2014-02-06
зочин:
ухаалаг төр минь ээ.нийгэмийн даатгал,эрүүл мэндийн даатгалаа өв залгамжлуулдаг л болох хуулиа гаргаач ээ.ойрын жишээ өвөрмонгол өвлүүлдэг цаашлаад польш япон настангууд нийгэмийн даатгалаараа л сайхан амьдарч байна хийсэн бүтээсэн хүмүүс гэтэл бид төлөөд л байна. эцэст нь үхлээ оршуулгын зардла гэсэн юм өгсөн болоод бусад мөнгө хаана байна. бид өөрийнхөө төлсөн даатгалаараа бусдыг тэжээж боллоо ш дээ. одоо өөрсддөө үр хүүхэдддэ өгмөөр байна. үүнийг хэрэгжүүлж болно гол нь хүсэхгүй байна. эрдэнэ сайд ханьд нь өгье ч гэх шиг .улсын бодлого буруу явсанаар бүгд эр бай эм ч бай гадны оронд боол болж ажилласнаас болж гэр бүл их салсан . басамжлаад байгаа юм уу сайд аа. хүмүүсээ нийгэмийн даатгалын шимтгэлээ өв залгамжлуулья гэж уриалж байна.өөрсдөө даатгалаа хянадаг болье
2014-02-06