МҮБХ болон Дархан аваргуудыг АТГ-т шалгуулна

:
Тэд өнөөдөр АТГ-т шалгуулах хүсэлт өргөдлөө өгөх юм байна. Дээрх байгууллага, иргэдийг шалгуулах болсон үндэслэл шалтгаанаа “Дөрвөлжин Содбилэг” ТББ-ын тэргүүн Я.Эрдэнэбилэг дараах байдлаар тайлбарласан. “Баяр наадмын тухай хуулийг Монгол улсын Үндсэн хуулийн гол агуулга болох хүний эрхийг дээдэлсэн, хэн нэгнийг ялгаварлан гадуурхдаггүй байхаар өөрчилж, хэлмэгдсэн, цолоор хохирсон, бурхан болсон бүх бөхөд үйлчилдэг хуультай болохын төлөө явж байна. Хохирсон одоо байгаа бөхчүүд гэвэл П.Сүхбат, Ц.Цэрэнпуцаг, И.Доржсамбуу, Ш.Батхуяг, н.Баттуяа, Б.Гантогтох тэргүүтэй 11 хүн байна. Эднийг хуулийн золиос эсвэл авилгалын хэлхээнээс болж хохирсон гэж үзэж байгаа.
:
Мөн 60 хүрсэн хүн Улсын баяр наадамд барилдахдаа ид залуу бөхчүүдийг гурав дөрвийн даваанд сөхрүүлээд, тавын даваанд нэг секундын дотор унаад өгдөг нь ямар учиртай юм. Бас тэгш жилийн наадмын долоогийн даваанд айхтар дээшээ гараад ирдэг. Энэ бүхний цаана Нутгийн зөвлөл, Яам, Тамгын газар байдаг. Төр засгаас авах ёстой цол, шагнал урамшууллыг нь өгөөд байхад шунал дийлдэхгүй байгаа эдгээр хүнийг эрхлүүлэхээ больё. Ингээд ярихаар хүнд үнэмшилгүй мэт санагдаж байгаа боловч жил бүрийн наадмын оноолт, барилдаан дээр дүн шинжилгээ, судалгаа хийсэн бидний баримт дээр бүгд байгаа. Түүнчлэн Үндэсний бөхийн холбооны мэдэлд байдаг Бөхийн өргөөнд 7-14 хоногт ганц удаа бөх барилдаж, бусад цагт нийтийн дуучдын өргөө болоод байна. Энэ мэтчилэн бөхийн өргөө ямар замаар баригдсан, хаанаас авилгалд өртөөд байна гэдгийг шалгуулна. Ер нь авилга гэдэг чинь заавал мөнгө тоолоод өгөх биш. Тухайлбал, Одоо Р.Гончигдорж, Б.Болор хоёр Баяр наадмын тухай хуулийг ганц хүнд зориулж өөрчилөн, ард түмний нэрийг барьж, даян аварга гэдэг цолыг хасах гээд яваад байгаагийн цаана “2016 онд, би Архангай аймгаас дархан аварга төрүүлж өгсөн. Та нар намайг сонгоно шүү” гэсэн авлига байгаа юм. Харин ч Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавьчихлаа.
.
Эдгээрийг хэрхэн шалгах нь хуулийн байгууллагын асуудал, гэм буруутайг нь шүүх шийднэ.
:
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ