“Стрингс”-ийг тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохыг хүсчээ

img

Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт удаа дараа хууль зөрчиж цагийн хуваарь хэтрүүлэн үйл ажиллагаа явуулдаг диско бааруудын архи согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, үйл ажиллагаа явуулж буй тухайн хаягт дахин зөвшөөрөл олгохгүй байх арга хэмжээг авахуулах саналыг хүргүүллээ. Тодруулбал, тус дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг С.Мөнхбат захиралтай “Стрингс”, 14 дүгээр хороо М.Аривжих захиралтай “Санко”, 19 дүгээр хороо А.Сааралдай захиралтай “Турбо” диско баарууд удаа дараа хууль зөрчин, цагийн хуваарь хэтрүүлэн ажилладаг байна.

Баянгол дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэс он гарснаас хойш “Стрингс” диско бааранд дөрөв, “Санко”-д тав, “Турбо” диско бааранд хоёр удаа торгуулын арга хэмжээ авч, зөрчлөө арилгахыг даалгасан ч тус газрууд одоог хүртэл хууль бус үйл ажиллагаагаа зогсоохгүй ажилласаар байгаа аж.

Тиймээс Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хууль зөрчин үйл ажиллагаа явуулж буй диско бааруудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг Нийслэлийн захирагчийн албанд хүргүүлсэн байна. Цаашид согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилдэг аж ахуйн нэгжүүдэд тавих хяналтаа эрчимжүүлж, хуулийн хэрэгжилтийг хангуулан зөрчлийг тухай бүрт нь таслан зогсоож ажиллах болно гэж Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн хэлтсээс  мэдээллээ.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

цэцэг :
орой 12 цагаас хойш архи зараад ажиллаж байгаа газарууд айлууд дотор байрладаг цэнгээний газрыг хаах хэрэгтэйшүүдээ за
2014-02-07
ачуу:
томоохон авилгач цаана байгаа болоод пээдгэр хууль засаг захиргаа гээчийг май л гэж байгаашдээ.маргааш дутагдлаа арлигсан байна гээд л бичнэ.хараарай.энгийн нэгэн байсан бол аль дээр тэр тусгай зөвшөөрөл гээч өндөр үнэтэй цаасийг нь хураагаад монголд байтугай дэлхийд заралцан байгаа.энэ гурваас хамгийн ядарсныг нь хүчингүй болгоод торгож шийтгээд бөөн сүр үзүүлнэ.үнэн шүү!үзнээ та нар.

мргэн:
зөв үил нь буруугаа дийлээсэй хэмээн бодном
2014-02-06
bagii:
яаг энэ мөчөөс эхлэн хууль н гууль болсоор байхн уу эсвэл мөнгө нь дийлэхн үү харах л үлдлээ
2014-02-06
irgen:
avligachidyn gants mongo oldog biznys bol huuli zorchij arhi zardag gazar bolood baina shuu dee?
2014-02-06