1872 иргэн Монгол Улсын иргэншлээ сэргээжээ
1994 оноос хойш Монгол Улсаас гадны бусад улс орон руу цагаачилсан 100 гаруй мянган иргэн байна. Өнгөрсан хугацаанд эдгээрээс 2000 орчим иргэн эргүүлэн Монгол Улсын иргэншлээ сэргээжээ.
Ихэвчлэн Америк, Канад, Герман, Франц гээд евро бүсийн орнууд руу манай улсын иргэд цагаачлаж байна. Мөн Япон, Солонгос зэрэг улсын иргэдтэй гэр бүл болж иргэншлээ солих тохиолдол цөөнгүй байдаг байна. Эдгээр иргэдээс өнгөрсөн хугацаанд 1872 иргэн харъяаллаа сэргээсэн байна.
2011-2013 оны хугацаанд Монгол Улсын иргэншлээ эргүүлэн сэргээх хандлага нэмэгдэх төлөвтэй байна. 2001 оноос хойш 1872 иргэн Монгол улсын иргэншлээ сэргээсний 1866 нь Казахстан улсын иргэд Монгол Улсаас иргэншлэл хүссэнийг хүлээн авсан байдаг байна.
Харин үлдсэн зургаан иргэний хувьд гурав нь солонгос улсын иргэдтэй гэр бүл болж, Монгол Улсын иргэншлээсээ татгалзснаа, эргүүлэн сэргээжээ. Мөн гурван иргэн Монгол Улсын иргэншлээс татгалзаж, Оросын холбооны улсаас иргэншлэл хүссэн ч тус улс иргэнээ болгох хүсэлтээс нь татгалзсан тул эргүүлэн Монгол Улсын иргэншлээ сэргээсэн байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ