Мотоциклиос унаж амиа алдах нь ихэсчээ
Цагдаагийн байгууллагын зүгээс удаа дараа анхааруулга, сэрэмжлүүлэг явуулж байгаа боловч хөдөө орон нутагт авто замын осол гарсаар байна.
Тодруулбал, сүүлийн өдрүүдэд БНХАУ-д үйлдвэрлэсэн "Мустанг" маркийн мотоциклиос унаж амь насаа алдах хэрэг ихсэх болжээ.
Иймд жолооч нарыг өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийн төлөө замын хөдөлгөөндөө, хурдаа тохируулан соёлтой, болгоомжтой оролцохыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ