1731 төгрөгийн хаалтын ханшаар 11 сая ам.доллар худалджээ
Монголбанкны өнөөдөр өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлжээ. Төв банк 1731 төгрөгийн хаалтын ханшаар 11 сая ам.долларыг арилжааны банкуудад худалдсан байна.
Мөн 2014 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 73 сая ам.долларын дүнтэй төгрөгийн,10 сая ам.долларын дүнтэй ам.долларын своп хэлцэл хийх санал тус тус ирүүлжээ. Үүнээс Монголбанк төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлжээ.
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ