“Авто тээврийн залуучуудын холбоо” байгуулагдлаа

img

МЗХ-ны дэргэдэх “Авто тээврийн залуучуудын холбоо” байгуулагдлаа.  Энэхүү холбоо нь Авто тээврийн салбарын оюутан суралцагчид, залуусыг хөгжүүлэх, тус салбарт залуучуудын оролцоог нэмэгдүүлэх , тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сургалт зохион байгуулах, мэргэшүүлэх зорилготой юм байна.

Тус холбоог үүсгэн байгуулах хуралдаанд Зам тээврийн яам, Нийслэлийн тээврийн газар, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо, Авто тээврийн үндэсний төв, “Сутайн буянт”, “Тэнүүн огоо”, “УБ такси” зэрэг уг салбарын байгууллагын төлөөлөлүүд оролцжээ. “Авто Тээврийн Залуучуудын холбоо”-ны тэргүүнээр Нийслэлийн тээврийн газар ЗУХ-ын дарга Б.Цолмонбаяр сонгогдож , тэргүүлэгч  ес, хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна.

 Мөн тус хуралдаанд Зам тээврийн яамны сайдын зөвлөлийн гишүүн, Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал, Азийн тээвэрчдийн холбооны дэд ерөнхийлөгч С.Хайыпхан оролцсон аж. Тэрбээр “Манай тээвэрчин залуучууд их чадварлаг болсон байна. Гэвч тэднийг нэгтгэх гадаад ертөнцтэй холбох гүүр дутагдаад байсан юм. Энэхүү “Авто тээврийн залуучуудын холбоо”-г  байгуулсан нь цаг үеэ олсон ажил болж байна. Тиймээс цаашид дэмжин хамтарч ажиллах болно” гэж хэлжээ.

Б.Буд  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
teewerchdee demjii
2014-02-13
хахахахахахах:
амжилт хүсэе
2014-02-10
hiiiiiiiiii:
amjilt husiii
2014-02-10
unshigch:
yamar hyn oruulaxaa sain xaraxgyi bol ger byl yimyyldeg xyn bn. ner xynd chin unax vii. ajil bish oor l yum xiine dee.
2014-02-08
jiriin kaxak irgen :
bi ene iabdal ni sag uie olson iabdal gej bodoj bna. gehde shadbarlag bolobson hushin manai aimgiin teeberiin salbart baina gej bodohgui bna. mergejliin bus humuus abto teeberiin ner hundiig ugui hiij baidag ium bilee. bayan olgii aimgiin teeber abto zamiin gazar ni hel hahuul arhidaltiin gazar bolson bna. sursh bolobsorson zaluu bolobson hushin olgii abto teebriin gazart heregtei bna da
2014-02-06