Н.Алтанхуяг: Нэг мКв-ийг 1 сая 280 мянга гэж тогтсон
Долоо хоног бүрийн пүрэв гаригт зохиогддог “Ерөнхий сайдын 30 минут” ээлжит уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтад Ерөнхий сайд Н.Алтанхуяг, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, ТОСК-ын захирал А.Гантулга, НДЕГ-ын дарга Ц.Уртнасан зэрэг албаныхан оролцож, “Буянт-Ухаа I” хороололд ашиглалтад орж буй орон сууцтай холбоотой мэдээлэл болон ахмад настны тэтгэвэрийн нэмэгдлийн талаар мэдээлэл хийв.
EDA
Уулзалтын эхэнд Ерөнхий сайд “Буянт-Ухаа I” хорооллын 1764 айлын орон сууцанд иргэдийг хэрхэн оруулах талааар мэдээлэл өгсөн. Нэг жил гаруйн хугацаанд баригдаж, эхнээсээ ашиглалтад ороод буй тус хорооллын орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн захиалга авах журмыг ирэх долоо хоногт батална. Одоогийн байдлаар тус орон сууцнуудын нэг метр квадратын үнэ нь 1.280.000 төгрөг байна. Зах зээлийн үнээс хямд тул Засгийн газраас зорилтот бүлгийнхэн буюу залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энэ орон сууцнуудад оруулна. Тус хорооллын орон сууцнууд нь 1-3 өрөө бүхий 32-68 метр квадрат хүртэлх хэмжээтэй байх ба нийт 1764 айлын орон сууцны 60 хувь нь төрийн албан хаагчдаас, 40 хувь нь залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оруулахаар квот тогтоох юм. Хамгийн гол нь тус хорооллоос авсан орон сууцыг худалдах боломжгүй гэдгийг тэрээр онцолсон.
DA Тиймээс байр худалдан авч үнэ хүргэж зардаг, олон байр худалдан аваад хөлслүүлдэг ченжүүдийн гараар оруулахгүйн тулд орон сууц хүссэн дээрх иргэдэд нэгэн онцгой шаардлага тавьжээ. Тодруулбал, авсан байраа 15 жилийн хугацаанд бусдад зарахгүй, ашиг олох зорилгоор түрээслэх эрхгүй хэмээн гэрээлэх бөгөөд анх удаа орон сууц худалдан авч байгаа болон 8 хувийн хүүтэй зээлээр урьдчилгаа 30 хувийг төлөх зэрэг шаардлага тавих юм байна. Гэхдээ анх удаа байр худалдан авч байгаа гэдэгт өмнө нь ээж, аавынхаа байранд бүртгэлтэй байх нь хамаагүй гэнэ. Гол нь тухайн иргэн өөрийн нэрээр ямар нэгэн байр худалдан авсан болон эзэмшиж байгаагүй гэдгийг Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газраас нотолсон лавлагаа авсан байхад болох аж.
SA
Ерөнхий сайдын мэдээллийн дараа ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ энэ сарын 1-нээс эхлэн нэмэгдэж буй ахмадын тэтгэврийн талаар мэдээлэл өгсөн. Тэрбээр хэлэхдээ “Шинэчлэлийн Засгийн газар ганц тэтгэвэрийг биш, Ажилласан жилээ нөхөж тооцуулах тухай хууль хэрэгжсэнтэй холбоотойгоор уг хуульд хамрагдсан иргэдийн тэтгэврийг мөн нэмсэн. Тэтгэврийн хэмжээг 10-30.8 хувиар нэмэгдүүлсэн. Тухайлбал, 200 мянга хүртэл тэтгэвэр авч байсан 203 мянга 100 иргэн байгаа. Энэ нь нийт тэтгэвэр авагчдийн 63 хувь, 201-600 мянга хүртэл тэтгэвэр авдаг 110 мянга 927 иргэн байдаг нь нийт тэтгэвэр авагчдын 34.8 хувь, 600 мянгаас дээш тэтэгвэр авч байгаа хүн 4 мянга 916 буюу нийт тэтгэвэр авагчдын 1.6 хувь байдаг.
DA
200 мянга хүртэл тэтгэвэр авагчдын дундаж тэтгэвэр 180 мянган орчим байсан ба 27 мянган төгрөг нэмэгдэж тэтгэвэрийн дундаж хэмжээ 202 мянган 628 төгрөг дундаж өсөлтын хэмжээ 15.2 хувь боллоо.
SA
201-600 мянган төгрөг хүртэлх тэтгэвэр авч байгаа иргэдийн дундаж тэтгэврийн хэмжээ 307 мянга 200 байсан. 22 мянган төгрөг нэмэгдэж, 329 мянга 218 төгрөг буюу дундаж өсөлт 7.2 хувиар байна.
sA
600 мянган төгрөгөөс дээш тэтгвэр авдаг ахмадуудын дундаж тэтгэвэр 704 мянга 654 төгрөг байсан. Нэмэгдэл нь 20 мянга буюу 724 мянга 654 төгрөг болж, дундаж өсөлт 2.8 хувь болсон. Нийтэд нь авч үзвэл тэтгэвэр 11.8 хувиар нэмэгдлээ. Ингэхдээ 2013 оны арванхоёрдугаар сарын инфляцийн төвшинтэй уялдуулж энэ хувь хэмжээг гаргасан.
sa
Ажилласан жил, тэтгэврийн даатгалыг нөхөн тооцох хуулийн хэрэгжилтийн хүрээнд Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авагч 64 мянга 375 хүн буюу нийт тэтгвэр авагчдийн 20 хувь энэ хуулинд хамрагдсан. Дундаж тэтгэвэр 187 мянга 753 төгрөг байсан хүмүүсийн тэтгэвэрийн нэмэгдэл шинэ хуулиар 28 мянга 900 төгрөгөөр нэмэгдэж, шинэ тэтгэврийн дундаж хэмжээ 216 мянга 668 төгрөг буюу нийт 15.4 хувиар нэмэгдлээ.
sa
Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авагч 12 мянга 777 иргэн буюу тус сангаас тэтгэвэр авагчдийн 19.1 хувь нь 103 мянга 600 төгрөгийн халамжийн мөнгө авдаг байсан бол 68 мянга 600 төгрөг нэмэгдсэнээр 172 мянга 200 төгрөг буюу дундаж өсөлтийн хэмжээ 66.2 хувиар өслөө. Тэтгэврийн доод хэмжээний өсөлтийг дүгнэвэл бүрэн тэтэгэвэрийн доод хэмжээ 207 мянга 300 төгрөг буюу нийт өсөлтийн хувь 15 хувь, хувь тэнцүүлсэн тэтгвэр 145 мянга 200 төгрөг байсан бол 172 мянга 200 төгрөг болж, 18.6 хувиар өссөн” гэлээ.
sa
Энэхүү мэдээллийн дараа дээрх асуудлуудаар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
sa
-Цаашид тэтгэвэр нэмэгдэх боломж байгаа юу. Засгийн газраас тэтгэврийг 15-30 хувиар нэмэгдүүлнэ гэсэн зорилтондоо хүрээгүй юм бишүү?
С.Эрдэнэ: Би сая уншиж тьанилцуулсан. Нийт тэтгэвэр авагчдын тэтгэвэр дээд тал нь 30.8 хувиар өссөн байгаа. Нийт тэтгэврийн дундаж өсөлт 15 хувьтай гарлаа. Эндээс харахад Засгийн газраас гаргасан бодлогоо хэрэгжүүлсэн гэж бодож байна.
as
-Төрийн албан хаагчдын орон сууцны урьдчилгаа төлбөрийг 30 хувь гэж байгаа нь хэтэрхий өндөр тоо биш үү?
Н.Алтанхуяг: 8 хувийн хүүтэй орон сууцны зээлийн урьдчилгаа төлбөр одоогийн байдлаар 30 хувь байгаа. Энийг одоохондоо өөрчлөх боломж байхгүй.
sa
-Засгийн газраас дээрх орон сууцанд орох иргэдэд зориулсан журмаа хэзээ эцэслэн гаргах вэ?
Н.Алтанхуяг: Дараачийн долоо хоногийн 5 дахь өдөр гэхэд журам эцэслэн гарчихсан байна. Бид өнөөдөр урьдчилсан мэдээллүүдийг нь өгч байна.
a
-Ашиглалтад орж байгаа орон сууцнууд 32-68 мКв гэж байна. Гэтэл ахмадууд орон сууцанд орохдоо урьдчилгаа 30 хувиа төлнө гэвэл арай өндөр босго юм биш үү?
А.Гантулга: Бидний ашиглалтад оруулж буй орон сууцнуудын нэг давхарт 7 айл байгаа. Нэг өрөө гурав, 2 өрөө гурав, 3 өрөө байр нэг гэсэн зохион байгуулалттай. Тэгэхээр төрийн албан хаагч, дунд болон бага орлоготой хүмүүст чиглэсэн, боломжийн үнэтэй гэж бодож байна.
sa
-Түрээслүүлэхгүй гэж байна. Яаж хянах юм. Мөн 900 мянгаар боссон гэж мэдэгдэж байсан орон сууцаа Засгийн газар 1 сая 280 мянгаар үнэллээ. Цаашид орон сууцнуудыг бариад иргэдээ хямд үнэтэй орон сууцаар хагах боломж хэр байна. Төлөвлөгөө байгаа юу?
Н.Алтанхуяг: Орон сууцны үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байхад төрөөс иргэдээ орон сууцжуулах бодлогын хүрээнд Төрийн орон сууцны корпораци хариуцаж, Үндэсний бүтээн байгуулалтын корпорацийн гүйцэтгэгчээр ажиллаж буй ажлын эхний үр дүн бол энэхүү 1764 айлын орон сууц юм. Орон нутгуудад энэ онд 1000 айлын орон сууц баригдлахаас ТОСК хариуцсан барилгууд ашиглалтад орно. 900 мянга гэсэн тоо байхгүй. Андуурсан тоо байна. Ер нь бол эдгээр барилгуудыг банкнаас зээл аваач бариад, иргэд 8 хувийн зээл авч, орон сууцандаа орсон хойноо зээлээ төлөөд явах юм. Түрээсэлж байгааг хянахдаа Засгийн газраас гаргах журманд багтааж, сайтар хэлэлцэж, гаргана.
sa
-Төрийн албан хаагчдад зориулсан 60 хувийн квот өндөр байгаа юм биш үү. Ер нь иргэдэд бага квоттой, төрийн албан хаагчдад түлхүү квот тогтоогоод байх юм?
Н.Алтанхуяг: Одоо юмтайн зовлон эхэлж байгаа нь тэр. Орон сууц нь баригдчихлаа. Одоо хуваах ажил чухал. “Чинийх хоёр, минийх хоёрхон” гэлгүйгээр эвтэйхэн хуваарилж болох байх. Ямар ч байсан Шинэчлэлийн Засгийн газар эхлэл ажлаа хийчихлээ. Цааш цаашдаа орон сууцныхаа тоог нэмэгдүүлье гэсэн гол бодлого байгаа тул зохицоод хувааж болно гэж итгэж байна. Нэг өдөр бүх хүнийг байртай болгоно гэж байхгүй.
da
-Засгийн газрын гишүүдийн давхар дээлийг тайлна гэсэн асуудлыг хэлэлцэж байгаатай зэрэгцэн “Үйлдвэржилтийн Засгийн газар” гэж бий болно гэсэн мэдээлэл сүүлийн үед гарч байна. Тэр ч бүү хэл шинэ Засгийн сайдуудын нэр ус гарчихлаа. Энэ талаар та юу гэж бодож байна, тайлбар хийгээч?
Н.Алтанхуяг: Сонин хэвлэлээр бичээд байгаа мэдээллийн эзнийг би мэдэхгүй. Ямар ч байсан 2014 оны 1 сарын 7-ний өдөр Шинэчлэлийн Засгийн газар энэ онд хийх ажлаа танилцуулсан. Тэр үед “Монголдоо бүтээе” гэдэг том зорилт тавьсан. Тэрнийгээ бүтээцгээе. Ер нь бол “Үйлдвэржилтийн Засгийн газар” ажиллаж байгаа ш дээ. Нэг их наяд төгрөгийг үйлдвэржилтэд зарцуулая гэсэн. Ажлаа хиймээр байна. Засгийн газрыг унагаана, тараана гэж ярихын оронд эвлэрч хамтарч, монголдоо хийж бүтээж босгодог цаг ирсэн.
da
-Өнгөрсөн жил Хаврын Дүнжингарав уралдаанаар 10 хүүхэд бэртэж, нэг хүүхэд амь насаа алдсан. Тиймээс Хүүхдийн төлөө үнэдсний газраас ядаж 6 сар хүртэл хурдан морины ухралдаан зохион байгуулахгүй байя гэсэн уриалга гаргасан. Гэтэл засгийн газар сар шинийн өмнөх хуралдаанаараа энэ уриалгыг дэмжээгүй юм бол оо. Ерөнхий сайд та Хүүхдийн эрхийн байгууллагыг тэргүүлдэг байж яагаад энэ асуудалд анхаарлаа хандуулахгүй байна вэ?
Н.Алтанхуяг: Энэ асуудлаар монголчууд өргөн хэлэлүүлэг өрнүүлж, ойлголцох ёстой. Ер нь морь унаж байгаа хүүхдийн аюулгүй байдлыг хамгийн түрүүнд анхаарч ажиллах ёстой. Нөгөө талаар малчдын, монгол түмний улмжлалт ёс жаягийг хааж хавчиж бас болохгүй. Энэ 2-ын дундуур л зөв шийдвэр гаргах ёстой. Засгийн газрын сүүлийн хуралдаанаар Хүүхдийн төлөө үндэсний газрын даргыг оролцуулж ярилцсан. Морь унаж байгаа хүүхдийн авюулгүй байдалд тавих стандартыг Хүүхдийн төлөө газраас гаргаж, Морин уяачдын холбоотой ярьж тохироё. Тэгээд Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэж батлуулъя гэж тохирсон. Энэ асуудлыг туйлшруулж хоёр тийш нь татаж, нэг нь хүүхэд хамгаалдаг, нөгөөх нь хүүхэд хамгаалдаггүй юм шиг ярих дэмий л дээ. Ер нь хөдөөний малчин ард түмэн хэдэн үеэрээ энэ морин уралдаанаар монгол ахуй, ёс заншлаа уламжлуулж ирсэн ш дээ. Тийм болохоор хүүхэд яадаг юм бэ гээд орхисон асуудал биш. Энэ бүхнийгээ зөв зохицуулаад яв, хүүхэд морь унахад хамгаалалтын хувцас хэрэгсэлийн стандарт, унахгүй байх, унахаад бэртэхгүй байх гэсэн стандартыг тавь. Энэ тал дээр хамтарч ажиллая гэж тохирсон байгаа.
da
-Төрийн орон сууцны зээлийг арилжааны банкуудаар дамжуулж олгох уу. Арилжааны банкуудын шаардлага их өндөр байдаг. Одоо нэмэгдсэн тэтгэврээр 207 мянган төгрөгийн тэтгвэртэй хүн 30 хувиа төлсөн тохиолдолд банкны зээлд хамрагдах боломж байхгүй. Банкны шаардлага болон зорилтот бүлгээ тодорхойлсон судалгаа байгаа юу?
Н.Алтанхуяг: Мэдээж тэтгэвэрт байгаа хүн байр авах боломжгүй л дээ. Яагаад гэвэл ямар ч арилжааны банк, тэр ч бүү хэл дэлхийн аль ч банк тэтгэвэрийн насны хүнд урт хугацааны зээл өгдөггүй. Учир нь цаашид олох орлогын хэмжээг харж байгаа нь тэр. Сая С.Эрдэнэ сайдын танилцуулж байгаа шиг сардаа 600 мянгаас дээш тэтгэвэр авдаг хүн энэ байрны зээлэнд хамрагдаж магадгүй л дээ. Гэхдээ амьдрал дээр тэтгэвэрт суусан ахмад настан маань ажил хийж байгаа хүүхэдтэйгээ хамт зээлд хамрагдсан тохиолдол гардаг. Засгийн газрын бодлогын хувьд өөрийн тэтгэврийн хэмжээ нь байрын зээлэнд хүрэхгүй байгаа ахмадуудад зориулан түрээсийн орон сууцны бодлого гаргачихсан. Энэ бодлого нийслэл, орон нутагт хэрэгжиж байгаа.
da
-Анх удаа орон сууц худалдан авч байгаа гэсэн журам өмнөх Засгийн газрын хэрэгжүүлсэн бодлоготой адилхан уу. Тухайн үед аав ээжийнхээ байранд нэр нь бичигдсэн байснаас зээлд хамрагдах боломжгүй болчихлоо гэж иргэдээс санал гомдол их гарч байсан. Яагаад заавал ийм шалгуур тавьсан юм ?
Н.Алтанхуяг: Нэг хүн олон орон сууцтай болоод байна гэсэн шүүмжлэл гарч байгаа учраас ийм шалгуур тавьсан. Эхлээд орон сууцгүй хүнийг орон сууцтай болгоё. Дараа нь нэгтэй нь хоёр болгох бол тусдаа асуудал. Харин анх удаа худалдан авч байгаа гэдэг нь Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээс лавлагаа авахад тэр хүн орон сууц худалдах болон худалдан авсан уу гэдэг нь лавлагаагаар гараад ирнэ. Тиймээс хамтран эзэмшигч байсан ч анх удаа байр авч байгаа бол энэ зээлд хамрагдах боломжтой.
.
-Орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг материалыг ТОСК аавх юм уу, арилжааны банкууд авах юм уу? Иргэд хэзээнээс захиалгаа өгөх боломжтой вэ?
А.Гантулга: Засгийн газраас журам батлагдахаар асуудал еөрнхийдөө тодорхой болно. захилагыг ТОСК дээр мэдээж авна. Орон сууцанд ороход мэдээж, 30 хувиа төлөөд банкны зээлэнд хамрагдаад явна.
das
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ