Шүлхий өвчний голомтод 183 хүн, 28634 тоо толгой мал байна

img

Сүхбаатар аймгийн Онгон сумын нутагт А хэвшлийн мал, амьтны гоц халдварт өвчний шинж тэмдэг 2014 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр илэрч, мөн сарын 30-ны өдөр улсын мал эмнэлгийн төв лаборторийн дүгнэлтээр батлагдсан байна.

өы

Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Онгон, Наран, Баяндэлгэр, Түвшинширээ сумдын нутаг дэвсгэрийг хамарсан өвчлөлийн голомт үүсээд байгаа. Сүхбаатар аймгийн цагдаагийн хэлтэс Аймгийн Засаг даргын 2014 оны 02 дугаар сарын 03-ний өдрийн а/54 дугаар захирамжийн дагуу Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан шүлхий өвчний нөхцөл байдал, тархалтаас урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх, хяналт тавих зэрэг ажлыг цаг алдалгүй хийж, шуурхай арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

ы

Өнөөдрийн байдлаар өвчний голомтод 47 өрхийн 183 хүн, 28634 тоо толгой мал байгаа ба 143 үхэр өвчилснөөс 120 үхрийг устгажээ.  Мөн  цагдаагийн хэлтсээс өвчний голомтын бүс болон сэжигтэй бүсүүдэд хөл хорио тогтоох болон хэв журам сахиулах ажилд 28 постонд цагдаагийн хэлтсийн 33 алба хаагчийг хуваарийн дагуу томилон ажиллуулж байгаа аж. Сумдын хэсгийн төлөөлөгч нарт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм тогтоосон үед цагдаагийн байгууллагын зүгээс авч хэрэгжүүлэх арга хэмжээ болон хойшид анхаарах асуудлын талаар зөвлөмж зааварчилга хүргүүлсэн байна.

өы

Аймгийн засаг даргын захирамжаар Наран, Баяндэлгэр, Түвшинширээ, Дарьганга сумруу хяналтын бүлэг томилон ажиллуулж байгаа ба өчигдөр буюу 05-ны шөнө Түвшинширээ сумын нутаг, Оорцгын уул гэх газар айлын хотонд 11 тооны үхэрт өвчний шинж тэмдэг илэрч, дуудлагын дагуу оношлогоо хийх ажлын хэсэг явсан аж. Аймгийн хэмжээнд нийтдээ таван суманд өвчний шинж тэмдэг илэрсэн, Баруун-Урт суманд ариутгал хяналтын пост байгуулан ажиллаж байгаатай холбогдуулан цагдаагийн хэлтсийн хүн хүч хүрэлцэхгүй болжээ. Иймээс Хэнтий аймгийн Цагдаагийн газраас Түвшинширээ сумын нутагт ажиллах дөрөв, Дорнод аймгийн цагдаагийн газраас Баяндэлгэр болон Дарьганга сумдад ажиллах зургаан алба хаагчийг томилуулан ажиллуулахаар болсон байна.

ы

Аймгийн онцгой комисс 2014.02.03-ны өглөө хуралдаж Баруун-Урт сумын төвөөс Асгат сумаар дамжин Дарьганга сум болон Шилийн богд руу явах, Онгон, Наран, сумд руу явах хөдөлгөөнийг хориглосон. Мөн Улаанбаатар хот руу явах төв замууд дээр ариутгал, хяналтын пост байгуулан дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслүүдийг ариутган бүртгэл хөтөлж хяналт тавьж ажиллаж байгаа юм.

өы

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tala:
mongoliin mal ustgah he nd ashigtai ve,
2014-02-06