Улаанбаатарт цас орно

img

Өнөөдөр баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр, зүүн зүгийн нутгийн өмнөд хэсгээр, төв болон говийн нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар үүлшинэ, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Их нууруудын болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын сав газраар 23-28 хэм, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын сав газраар 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

Улаанбаатарт үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 17-19 хэм хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт 21 хэм хүйтэн байлаа. Харьцангуй чийг 64 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ