Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

 

Үндэсний мэдээллийн төвд 11.10 цагт “Гал үндэстэн” холбооноос Ц.Мөнхбаяр нар болон урангүй Монголын тухай хэвлэлийн хурал зарлалаа.

 

ҮХААЯ-ны хурлын зааланд

13:00 цагт  ҮХАА-н сайд Х.Баттулга Дархан, Эрдэнэт, Багануурт баригдах Үйлдвэр, технологи, аж үйлдвэрийн паркын удирдлагуудтай уулзана.

 

Үндэсний музейд

13:00 цагт Их Жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 121 жилийн ойд зориулсан “Тусгаар тогтнолын тэмцэгч хийгээд Монголчууд нийгмийн дэвшилд хүрсэн түүхээс” сэдэвт үзэсгэлэнгийн нээлт болно.

 

Эко автобусны үйлдвэрт

14:00 цагт нийслэлийн Засаг дарга Эко автобусны үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцана. /Хаяг: 1-р хорооллын Өнөр хотхоны чанх урд/

 

ШӨХТГ-т

15:30 цагт  Шадар сайд Д.Тэрбишдагва ирж тус газрын ажил байдал болон 2014 онд хийх ажлын төлөвлөгөөтэй танилцана.

 

МЗХ-ны байранд

16:00 цагт Монголын залуучуудын холбооны дэргэдэх Англи хэл сонирхогчдын клуб үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

ЭМШУИС-д

16:30 цагт Нобелийн энх тайвны шагнал хүртсэн Профессор Кирк Р.Смит өөрийн хийсэн судалгааны ажлаа танилцуулах юм байна.

 

МҮОНТВ-ийн Олон нийтийн мэдээллийн төвд

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ЭМШУИС хоорондын ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах ёслол болон “Эмнэл зүй” эрдэм шинжилгээний хурлын талаар Нэгдүгээр эмнэлэг, ЭМШУИС-иас хэвлэлийн бага хурал хийнэ.

5

Б.Буд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ