ОХУ-аас импортлож буй эрчим хүчний үнэ өсчээ
“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК 2014 онд хөрөнгө оруулалт, их засвар, ажлын төлөвлөгөөг гарган ЭХЯ-ны ажлын хэсгээр хянаж хэлэлцүүлэн, Төрийн өмчийн хорооны хурлаар батлуулжээ. Тус байгууллага энэ 7 хоногт ОХУ-аас 2 сая кВт.ц, Дөргөний УЦС-аас 0,954 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч түгээх компаниудад дамжуулан борлуулжээ. Иймд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах үйл ажиллагаа хэвийн явагдаж буй юм байна. Гэхдээ “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-нд хамгийн ихээр тулгамдаж буй асуудал нь ОХУ-аас импортоор авч байгаа цахилгаан эрчим хүчний үнэ жил дараалан нэмэгдэж байгаа аж.
Тухайлбал, 2010 онд дунджаар 60.06 төгрөгөөр худалдаж байсан бол 2013 оны гүйцэтгэлээр 81.8 төгрөг болж, 21.7 төгрөгөөр нэмэгджээ. Гэтэл эрчим хүчний хэрэглээ 2013 оны гүйцэтгэлээр 126.8 сая.кВт.цаг хүрсэн бол энэ онд нэмэгдэж 130.8 сая.кВт.цаг хүрэх төлөвтэй байгаа аж.
Дашрамд дурдахад ОХУ-ын импортын эрчим хүчний үнэ 2014 оны 01 сарын 01-нээс 1,93 рубль болж өсчээ.
5
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ