Ерөнхийлөгч Сочи хот руу нислээ
ОХУ-ын Сочи хотноо Өвлийн ХХII Олимпын наадам өнөөдөр нээлтээхийнэ. Уг нээлтийн ажиллагаанд оролцохоор явах замдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дагалдан яваа хүмүүсийнхээ хамт өчигдөр Москва хотын Шереметьево-2 нисэх онгоцны буудалд түр буудаллаад Сочи хот руу нислээ. Москва хотын Шереметьево-2 онгоцны буудалд түүнийг Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Алтангэрэл угтан авч, Сочи хот руу хамт ниссэн байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ