Евроазийн эдийн засгийн дээд хэмжээний уулзалт болов
Бүгд Найрамдах Турк Улсын “Мармара” сангаас жил бүр зохион байгуулдаг Европ, Азийн Эдийн засгийн дээд хэмжээний 17 дахь уулзалт Истанбул хотноо энэ сарын 05-нд эхэлжээ. Тус уулзалт “Дэлхийн хэмжээгээр сэтгэж, орон нутагтаа хэрэгжүүлье” сэдвийн дор болж, Торгоны зам дагуу эдийн засаг, эрчим хүчний хөгжлийг хурдасгах, хамтын ажиллагааг идэвхижүүлэх асуудалд голлон чиглэж байна. Энэ жилийн уулзалтад 30 гаруй орны төлөөлөгчид ирснээс Ерөнхий сайд, сайд, парламентын гишүүд болон төрийн тэргүүн байсан олон зүтгэлтэн оролцож байгаа юм.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, Зам,тээврийн дэд сайд Х.Ержан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Цахилгаан, П.Халиун болон Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд Б.Батхишиг нар тус уулзалтад оролцон, П.Очирбат, Х.Ержан нар үг хэлж, Монгол Улс Ази, Европыг холбосон дэд бүтцийн хөгжилд оролцох боломж, бодлого, хэрэгжүүлэх арга замын талаар санал, бодлоо илэрхийлжээ.
Мармара” сангийн Ерөнхийлөгч, доктор Аккан Сувер Монголын төлөөлөгчдөд баяр хүргээд цаашид Монгол, Туркийн харилцааг хөгжүүлэхэд тус сангаас дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна. Уулзалтын үеэр Зам, тээврийн дэд сайд Х.Ержан БНКазакстан Улсын Зам, тээврийн сайд Аскар Жумагалиевтэй уулзаж, хоёр улсын хооронд авто болон агаарын тээврийн харилцааг хөгжүүлэх асуудлаар ярилцсан байна.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ