“Сочи”-гийн бамбар хэрхэн бадамлах вэ

img

Олимпийн наадам үүссэн цагаас наадмын салшгүй нэг хэсэг нь бамбарт буухиа болон хувирсан. Олон хоногийн турш дэлхийн болон олимпийн тэнгэрт нэр алдраа цуурайтуулж явсан тамирчид, алдартнуудын гараар дамжин явсаар олимпийн хотхонд ирдэг. Улмаар тусгайлан бэлтгэсэн тогоонд бамбар бадамлах агшин олимпийн оргил мөч болон түүхэнд тэмдэглэгдэн үлддэг юм. Түүхэндээ 1936 оны Берлиний олимпийн зохион байгуулах хорооны дарга Карл Дайм “Олимпийн өлгий нутаг Грекийн Олимпиа уулнаас олимп болгоны бамбарт буухиаг эхлүүлж, зохион байгуулж буй хотод өртөөлүүлэн цэнгэлдэх хүрээлэнгийн төв хэсэгт бамдамлуулах нь зүйтэй” гэснийг Олон улсын олимпийн хороо дэмжсэнээр өнөөдрийг хүртэл уламжлагдан иржээ.

1

“Сочи”-гийн олимпийн бамбарын хувьд зохион байгуулагч орон томоохон ач холбогдол өгч, бамбарын загвар дээр маш олон удаа хэлэлцсэний эцэст эцсийн загварыг гаргасан гэдэг. 14 мянган хүнээр өртөөлүүлэн Хойд туйл, Европ тивийн ноён оргил Эльбрус, Сансарын уудамд хүртэл зочилсон галт бамбар нээлт болох “Фишт” цэнгэлдэх хүрээлэнд орж ирсэнийхээ дараа агаарт, нар мандаж буйгаар хөөрөх аж. Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр, дэлхийн түүхэнд анх удаагаа сансарт аялсан галт бамбар “Союз ТМА-09М” хөлгийн дүрд хувирч, ОХУ-ын үндэсний бахархал Юрий Гагарин, Александр Сергеевич Пушкин болон Кремлийн ордон зэрэг алдартан, гайхамшигуудын гэрэл зургийг цугларсан олонд танилцуулахаар төлөвлөсөн гэнэ.

1

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
yneheer aguu yumaa.gaihaltai.
2014-02-08
unshigch:
iamar goio ium be, augaa ich orosiin ard tumend haluun baiar hurgei. mash ich buteen baiguulalt hiilee
2014-02-07
jjjl:
кккк яах гэж буруу талаас нь хардаг юм бэ чинийхээр сэтгэвэл:хүний төрөл олсон та асааж чадахгүй олимпийн бамбарыг тамхины асаагуур асаах хувь байна аа байна.харин та
2014-02-07
mgl zaluu:
амжилт хүсэе гайхалтай нээлт болох байхаа, оросууд сансрын анхдагч хүчирхэг гүрэн гэдгээ харуулах нь дээ амжилт амжилт
2014-02-07
bambar:
asaaguur olimpiin bambar asaah huvi baina uu,
2014-02-07
сочи бамбар:
амжилт хүсье
2014-02-07
zochin:
survaljlagchaa, badamlah gedeg chini alivaa zul, bambar behehiin emneh ueiin asaltyg heldeg yum. olimpiin bambar herhen durelzeh ve gej bichvel zev bolno.
2014-02-07
кккк:
тамхины асаагуураар асаасан биз дээ ирэх замдаа
2014-02-07