400-гаас дээш оноо авч их, дээд сургуульд элсэнэ
Энэ онд Ерөнхий боловсролын сургуулийн XI анги төгсч буй сурагчдын ЭЕШ-ын бүртгэл энэ сарын 5-ны өдрөөс эхэлсэн. Шалгалтын бүртгэл ирэх дөрөвдүгээр сарын 21-нийг хүртэл 76 хоног үргэлжилнэ. Энэ жил ЕБС-ийн XI ангийг төгсч буй 34 мянга гаруй суралцагчдаас ЭЕШ өгсөн шалгуулагч шалгалтдаа 400-гаас дээш оноо авсан тохиололд их, дээд сургаальд элсэх эрхтэй болно. Өнгөрсөн оны тайланд тусгаснаар нийт шалгуулагчийн 85 хувь нь элсэлтийн ерөнхий шалгалтдаа 400-гаас дээш оноо авсан байжээ. Тиймээс өнөө жилийн шалгуулагчид биеэ дайчлан шамдаж чадвал өнгөрсөн жилээс оноо нь өсөх магадлалтай гэж үзэж байгаа аж. Ер нь тухайн шалгуулагч гүйцэтгэх ёстой даалгаврынхаа 25-35 хувийг амжилттай гүйцэтгэж чадсан тохиолдолд 400 оноо авах боломж бүрддэг юм байна.
1
Мөн 2013 оны Засгийн газрын 37-р тогтоолын дагуу ЕБС төгсөгчид болон их, дээд сургууль, коллежид элсэгчид монгол хэл, бичгийн шалгалт өгснөөр ЭЕШ өгөх эрхтэй болох юм. Гэхдээ энэхүү шалгалтад ямар нэгэн босго оноо тавихгүй. Үндэсний хэмжээнд сурагчдын монгол хэл, бичгийн хэрэглээний түвшин ямар байгаа талаар чанарын үнэлгээ хийхэд гол зорилго нь оршиж байгаа юм. Харин ирэх хичээлийн жилээс монгол хэлний шалгалтад босго оноо тавьдаг болох аж.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ