Хаягдал үнсээр бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ
Манай улс ӨАБНУ-тай хамтран хаягдал үнс болон металлургын үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан цементгүй бетон геополимер материал үйлдвэрлэх туршилт судалгааны ажил эхлүүлэх гэж байна.
Монгол Улсын ШУА-ийн урилгаар ӨАБНУ-ын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн судалгааны зөвлөл (CSIR)-ийн төлөөлөгчид 2012 оны долдугаар сард манайд айлчлах үеэр эрдэс түүхий эд болон цахилгаан станцын хаягдал үнснээс нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.
5
Тэгвэл маргааш ӨАБНУ-ын Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн судалгааны зөвлөл (CSIR)-ийн Барилгын материал, шинэ технологийн группын удирдагч Доктор Жое Мапиравана тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж, цахилгаан станцын хаягдал үнс болон металлургын үйлдвэрлэлийн хаягдлыг ашиглан цементгүй бетон геополимер материал үйлдвэрлэх туршилт судалгааны хамтарсан төслийг эхлүүлэх аж. Айлчлалын хүрээнд Монголын судлаачид болон ӨАБНУ-ын төлөөлөгчдийн хамтарсан хурлыг хаягдал үнсийг ашиглан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ирэх даваа гаригт ШУА-ийн Хими, хими технологийн хүрээлэнгийн хурлын зааланд 10 цагаас зохион байгуулах юм байна.
Дашрамд дурдахад Монгол улс болон Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс (ӨАБНУ) хоорондоо газар зүйн байршлын хувьд хол зайтай боловч эдийн засгийн хувьд ойролцоо зүйл нэлээн их аж. Тухайлбал, ӨАБНУ-ийн эдийн засагт уул уурхайн салбар голлох нөлөөллийг үзүүлж байдаг нь Монгол улстай ижил төстэй юм. Алт, алмаз, цагаан алт болон бусад төрлийн уул уурхай эрдэсийн бүтээгдэхүүн тус улсын экспортын голлох хэсгийг эзэлдэг байна.
5
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ