Нийгмийн хамгааллын салбарынхан орон сууцанд орж байна
ХАХНХЯ-наас салбарын ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор орон сууцжуулах хөтөлбөрийг Хэнтий аймгаас эхлүүлжээ. Тус аймгийн нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудын амьдрах орон сууцны нээлтийн ажиллагаа хаврын эхэн сарын шинийн 6-ны Дашнямтай билэгт сайн өдөр буюу өнгөрсөн лхагва гарагт тус аймгийн Чингис хотод болсон байна. Хэнтий аймгийн хувьд орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд нийгмийн хамгааллын салбарын 18 ажилтан орон сууцтай болж байгаа аж. Хөдөө орон нутгийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд 10 аймаг, таван дүүргийн нийгмийн хамгааллын салбарын ажилтнуудыг шинэхэн орон сууцтай болох ажлын гараа ийнхүү эхэлсэн байна.
csz
Тус яамнаас өнгөрсөн онд Монголын 21 аймаг, есөн дүүрэг бүрт ажилладаг хүүхэд, гэр бүл хөгжил, нийгмийн даатгал, нийгмийн халамж үйлчилгээний гэсэн хэлтсүүдийн тодорхой хэсэг буюу 280 гаруй албан хаагч байртай болгохоос эхний ээлжинд хөдөө орон нутагт ажилладаг 200 гаруй хүний асуудлыг шийдсэн аж. Харин энэ онд 300 гаруй ажилтан, албан хаагчийг орон сууцжуулах төлөвлөгөөтэй байгаа ба ингэснэрэ тус салбарт ажилладаг 600 гаруй хүн орон сууцтай болох юм байна.
A
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ